Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Мал, амьтны галзуу өвчин:

Хөвсгөл аймгийн Их-Уул, Говь-Алтай аймгийн Шарга, Булган аймгийн Хангал сумдад 4 мал (үхэр, тэмээ) галзуу өвчнөөр өвчилсөн байна. Тухайн газруудад хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын малд вакцинжуулалт хийж байна.

Эх сурвалж: ОБЕГ

 2016 оны 01 дүгээр сарын 12 ны өдрийн 14 цагаас өвөлжилт зудтай холбоотой эрүүл мэндийн байгууллагын гамшиг, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах үүднээс ЭМСЯ, СЭМҮТ-тэй хамтран 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн 116 эмч эмнэлгийн эмч эмнэлгийн ажилтануудад СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н. Отгон  “Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал” сэдэвт зайн сургалт явуулсан.

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ТӨГССӨН ТӨГСӨГЧДИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫН ДҮН 

МОНГОЛ УЛСАД:

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархвар судлалын 1 дэх 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор зонхилох хувь буюу 68.3%-ийг цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж эзэлж байна. Халууралт, тууралтат өвчний хам шинжээр 15-24 насныхан, халууралт-цэврүүт тууралтат хам шинжээр 1-4 насныхан зонхилон өвчилсөн байна.