Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Монгол улсын яаралтай  болон түргэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, Санал бодлоо солилцох энэхүү ажил хэрэгч уулзалтын зорилго нь Монгол улсын яаралтай тусламжийн түвшинд гарч буй хэрэгцээ шаардлага, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтран оновчтой тодорхойлоход оршино.Цаашлаад Монгол улсын хүн амд үзүүлэх яаралтай тусламжид чиглэсэн хөтөлбөр ийг олон талт оролцооны зарчимд тулгуурлан боловсруулахад энэхүү уулзалт чиглэж байна.

Томуугийн цар тахлын бэлэн байдал эрсдэлийн үеийн харилцаа холбооны чадавхийг бэхжүүлэх теле сургалт



БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн сургалтыг “Хувэй” компанитай хамтран "Switch Training", "IPPBX Training", "Queuing System Training" сургалтуудыг тус тус зохион байгууллаа. 

МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд халдварт өвчний хам шинж, химийн болон цацрагийн хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлээгүй байна.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар:

Домникан улсад Зика вирүст халдварын лабораториор батлагдсан 10 тохиолдлыг мэдээлсэн байна. 8 нь тухайн улсын иргэн бөгөөд 2 нь Сальводор улсаас зөөвөрлөгджээ. Тус улсад тандалтыг өргөжүүлж, дамжуулагчийн хяналтыг өргөжүүлсэн байна.

Эх сурвалж:ДЭМБ