Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

54 настай, эрэгтэй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат. Өвчтнөөс цуглуулсан сорьцод нян харах, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр боомын үүсгэгч болон үүсгэгчийн ДНХ илрээгүй, онош үгүйсгэгдсэн байна.

 Эх сурвалж: ЗӨСҮТ

Монгол улсын хэмжээнд:       
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
54 настай, эрэгтэй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат. 1 дүгээр сарын 24-нд зүүн гарын алганы ар хэсэгт жижиг цэврүү гарч, шархалж, хар тав үүсч, халуурсан байна.
1 дүгээр сарын 27-ны өдөр Орхонтуул сумын ЭМТ-д үзүүлж, 28-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-д үзүүлж, оройдоо ХӨСҮТ-д ирж хэвтсэн байна.
ЗӨСҮТ-өөс мэргэжлийн баг ажиллаж, тархвар судлалын асуумж авч, лабораторийн шинжилгээнд цус, шархны тав, шархны шүүдэс авч шинжилж байна.

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЦААСАН ШАЛГАЛТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ШАЛГАЛТЫН ДҮН 2016 оны 1 сарын 26 өдөр 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД: 

1.Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 10 сарын 21-ны өдрийн 425, 450;

2. Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 12 сарын 03-ны өдрийн 472;

3.Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 12 сарын 11-ны өдрийн 484, 485;

4.Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 12 сарын 31-ны өдрийн 517 дугаар тушаалаар  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон  эмнэлгийн мэргэжилтнүүд зөвшөөрлийн гэрчилгээгээ ирж авна уу.

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба