Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЦУС  СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН  ҮНДЭСНИЙ ТӨВИЙН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

МОНГОЛ УЛСАД:

Агаарын чанарын мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын хэмжээнд хүхэрлэг хий болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их, харин азотын давхар исэл болон том ширхэглэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байна.  Гэр хороолол орчимд (100 айл, зурагт, амгалан) орчимд маш их хэмжээний бохирдолтой байна.

Эх сурвалж: Агаарын чанарын алба

Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

2016-2017 оны хичээлийн жилийн Эмнэлгийн мэргэжилтний Төгсөлтийн дараах сургалтанд Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 491/А472 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6 дахь заалтын шаардлагыг хангасан эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 02 сарын 17-ны өдрийн “Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” 49 дүгээр тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэлээр Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 сарын 14-ны өдрийн “Шалгалтын журам батлах тухай” 157 дугаар тушаалын дагуу элсүүлнэ.

Эмч, эмнэлгийн дээд мэргэжилтний МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэлийг 2016 оны 02-р сарын 15-25-ны өдрүүдэд ЭМХТ-ийн 102 тоотод цаасаар бүртгэнэ.

Бүртгэлтэй холбоотой мэдээлэллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хуудаснаас татаж авна уу.

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 92 км-т 2 дугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ