2016 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй мэргэжилтний материалыг дараах нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл хүлээн авна.
2016 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй мэргэжилтний материалыг шалгалт зохион байгуулах эрх бүхий нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны дотор хүлээн авна.
Мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулна. 2016 онд мэргэжлийн зэргийн шалгалтын материалыг хүлээн авч, зохион байгуулах мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын хаяг, холбогдох утас:
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуультай эмч мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах гэрээ байгуулан ажиллаж байна. Сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.
МОНГОЛ УЛСАД:
Газар хөдлөлт:
Баянхонгор аймгийн Баацагаан сумаас зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитудын; Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 180 км-ийн зайд 03 дугаар сарын 18-ны өдрийн 19:35:34 цагт 3.5 магнитудын; Өмнөговь аймгийн Булган сумаас баруун хойт зүгт 49 км-ийн зайд Дэн багийн “Хайрхан эрэг” гэдэг газарт 3 дугаар сарын 18-ны өдрийн 19:44:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус тус мэдээлжээ.
Газар хөдлөлт болсон газруудад учирсан хохирол байхгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд:
Улсын хэмжээнд 10 дугаар долоо хоногт нийт 162971 хүн амбулаториор үйлчлүүлсний 14,347 (8.8%) нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогдож, 10,000 хүн амд 48.8 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 7 хоногоос буурчээ.
ХӨСҮТ-д 138 сорьц хүлээн авч шинжлэхэд нийт 21 (15,2%) сорьцонд томуугийн В вирүсийн ген, сорьцуудаас түүвэрлэн сонгосон 32 (23,1) сорьцод шинжилгээ хийхэд 8 (25%) сорьцонд хүний метапневмовирүс, 6 (18%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 3 (9%) сорьцод риновирүс, 2 (6%) сорьцод бокавирүсийн ген тус тус тодорхойлогдлоо.
Эх сурвалж: ХӨСҮТ