ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага, нийслэлд гамшгаас хамгаалах дадлагын дуут дохиог шалгах үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нийт ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилт хийлээ. Энэхүү ажиллагааны үеэр дуут дохиог сонсон өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, байгууллагын онцгой байдлын штабын дохионы дагуу байгууламжийг орхин аюулгүй газарт гарах сургуулилтийг амжилттай хийлээ.
Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 83767 хүн хамрагдсаны 6599 тохиолдол нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь нийт үзлэгийн 7.9%-ийг эзэлж байна.
Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2%-иар нэмэгджээ.
Нийт өвчлөгсдийн 82.8%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1729 дуудлага ирүүлсний 918 тохиолдол буюу 53.1% нь ТТТӨ гэж оношлогджээ.
ТТТӨ нь Баянгол дүүрэгт 11.7%, Багануур дүүрэгт 11.6%, Налайх дүүрэгт 9.6%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: НЭМГ