Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Завхан аймгийн Сантмаргац сумын төвөөс баруун урд зүгт 10 км-ийн зайд  “Булгийн-Эх” гэдэг газарт 3 дугаар сарын 22-ны өдрийн 13:50:09 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин:

- 3 дугаар сарын 14-өөс 20-нд улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт 191,314 хүн хамрагдсаны 14,012 (7.3%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.

- Нийслэлийн БГД, БНД болон Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад томуу, томуу төст өвчин 10%-иас дээш хувийг эзэлж байна.

- ХӨСҮТ-д нийт 120 сорьц хүлээн авч шинжлэхэд 19 (15,8%) сорьцонд В вирүс,  1 (0,8%) сорьцод A(H1N1)pdm09 вирүсийн ген, иж томуу илрүүлэх шинжилгээний дүнгээр 10 (71%) сорьцод респиратор-синцитиаль вирүс,  2 (14%) сорьцод риновирүс, 1 (7%) сорьцонд хүний метапневмовирүс тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

ОБЕГ,  Нийслэлийн онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага,  нийслэлд гамшгаас хамгаалах дадлагын дуут дохиог  шалгах үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нийт ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилт хийлээ. Энэхүү ажиллагааны үеэр дуут дохиог сонсон өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, байгууллагын онцгой байдлын штабын дохионы дагуу байгууламжийг орхин аюулгүй газарт гарах сургуулилтийг амжилттай хийлээ.