Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАВТАЙ МОРИЛ ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

-2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 16995  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3528 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

-4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 348 өвчтөн хандсаны 288 (82%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 47 (16%) нь хэвтэж, 153 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 345 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 20 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. 

Эх сурвалж: ХӨСҮТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргасан юм.  Тогтоолоор улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулж ажиллуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.  

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт шилжүүлэн зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАД ЭЛСЭХЭЭР ХҮСЭЛТ ГАРГАСАН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ДЭЭД, ДУНД МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРЬ