Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Тус үзэсгэлэн нь Монгол улсын бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай Олон улсын Эрүүл мэндийн салбарын орчин үеийн техник технологи, лабораторийн тоног төхөөрөмж, эм эмийн зүйл үйлдвэрлэгчдийн төлөөллүүд болон бусад бүх салбарыг оролцуулах зорилготой ажиллаж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцож харилцаа холбоо түншлэлийн хүрээгээ өргөжүүлэхийг урьж байна.

Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа G0236: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-IV төслийн хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламжийг бэхжүүлэх, хөрөнгийн төлөвлөлтийн тогтолцоог бий болгоход шаардлагатай “Мэдээллийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлтийн систем”-ийн програм хангамжтай болох ажил хийгдэж байна.

ЭМСЯ-НЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ” 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сургалтанд нийт 21 аймгаас 62, нийслэлийн дүүргүүдийн 18 нийт 81 мэргэжилтэн “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАГЧ БАГШ”-аар бэлтгэгдэн төгсөв.

Сургалт явуулах үндэслэл: Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх”, 8.1.13 дахь заалт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах”, 8.1.23 дахь заалт “Эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалтыг зохион байгуулах шаардлага урган гарч байна.