Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

   ХӨСҮТ-д 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 223 өвчтөн хандсаны 165(73%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 40(24%) нь хэвтэж, 81 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас 215өвчтөн эмчлэгдэж байгаагаас 13 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Насны бүлгээр харахад

o   1-9 сартай 10

o   10 сараас 1 настай 2

o   5 настай 1 хүүхэд байна.

Хорт хавдар манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхэм зорилтыг дэвшүүлж, “Элэг нэгт Монголчууд” сан байгуулан хандивын аян зохион байгуулж байна.

     Тус сангийн санал санаачлагыг Улаанбаатар хот дахь урлаг, соёлын байгууллагууд дэмжин ажиллахаар болж төлөөлөн Улсын Драмын Эрдмийн Театрын захирал Ц.Цэрэнсамбуу, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын захирал Г.Цогоо, Монгол Улсын гавъяат дуучин Т.Ариунаа нар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай уулзаж энэ сарын 14-нд нэгэн зэрэг бүх нийтээрээ байгаа байгаа газартаа тоглолт зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм.  Өнөөдрийн байдлаар  төрийн харъяалалтай  монголын 40 орчим  байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 5200 орчим уранбүтээлчид ажилладаг байна. Тэд энэхүү хандивын тоглолтоороо 100 орчим сая  төгрөгийн орлого  олно гэж тооцоолжээ.

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.  Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг дагуу улаанбурханы вакциныг тавдугаар сарын 12-ноос тарихаар болсон. Тэгвэл дээрх вакцин өчигдөр Монголд ирсэн талаар С.Ламбаа дарга 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад дуулгасан. Вакциныг аймгуудад хүргүүлэх ажлыг энэ долоо хоногтоо багтаан хийх бөгөөд ЭМС-ийн сайдын багцаас 350 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч, шаардлагатай байгаа аймгуудад хүргүүлэх гэж байгаа талаар мөн хэлсэн. 

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА