Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 51 360 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3112 төрөлтөөр буюу 6.5 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 677 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3113 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 603 буюу 51.5 хувь нь хүү, 25 074 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 2.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 691 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 28 243 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 88.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2937 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 13.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-т “Булгийн-Эх” гэдэг газарт 3 дугаар сарын 12-ны өдрийн 08:30 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

2016 оны 1 сарын 13 өдрийн шалгалтын дүн

2016 оны 1 сарын 13 өдрийн шалгалтын дүн

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

Монгол улсын хэмжээнд:

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор 85%-ийг цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж эзэлж, Сүхбаатар аймгаас бусад аймгаас мэдээлэгдээд байна. Бусад хам шинжийн хувьд олон жилийн дундаж үзүүлэлтээс бага байна.
Цочмог халууралт тууралтат өвчний хам шинж нь 15-24 насныханд зонхилон бүртгэгджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ