Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Ажлын байрны нэр: Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд - Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, хариуцсан мэргэжилтэн -1 

7 сарын 21-ний эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын дүн

2016.07.20-нд эмнэлгийн мэргэжилтэний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын дүн

Баян-Өлгий аймгаас 2016.07.13-ны 23:40 цагт сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг тавьсан бөгөөд гамшгийн холбогдолтой 20 гаруй дуудлага ирсний 18 нь гэр орноо алдсанаас даралт ихсэх, айж цочирдсон гэх дуудлага байсан байна.
Уг хүсэлтийн дагуу 2016 оны 07 сарын 14-ны 12:00 цагт Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, Зөвлөх эмч Н.Отгон, Сэтгэл засалч эмч Д.Одончимэг, Хөдөө орон нутгийн сэтгэц эмгэгийн 6-р клиникийн эрхлэгч С.Одонгэрэл, ЭМХТ-ийн МТЭТТА-ны дарга С.Солонго нар Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын дарга, НЭ-ийн орлогч дарга, Яаралтай болон түргэн тусламжийн эмч, сэтгэцийн болон өрхийн эмч нийт 20 гаруй холбогдох хүмүүстэй ЭМХТ-ийн Телемедициний үндэсний сүлжээгээр шууд холбогдон тус аймагт болсон үерийн гамшгийн талаар үүрэг даалгавар, мэргэжлийн заавар зөвлөгөө өглөө.