Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Монгол улсад Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, менежер, удирдах ажилтанг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах тал дээр санал солилцох гурван талт уулзалт боллоо. Энэхүү уулзалтад  Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сингапур улсын Nanyang олон улсын Политехникийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс төлөөлөл оролцлоо. Уулзалтын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, менежер, удирдах ажилтанг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр 2017 оноос эхлэн хамтран ажиллахаар болж энэ оны 9 сард хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.

 

Ажлын байрны нэр:Технологийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн - 1

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байрандтавигдахшаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухалшаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд, бакалавр 

Магистр ба түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил

Хүний их эмч

Хүний их эмч

Мэргэшил

 

Судалгаа, сургалт,  төлөвлөлтийн  арга зүйн ур чадвар эзэмшсэн.

Туршлага

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан.

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Урчадвар

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,  

багаар ажилладаг, манлайлагч, үүрэг хариуцлага хүлээдэг, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэдэг,

хамт олны мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг, шинийг санаачлагч, асуудалд бүтээлч ханддаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн, интернет, дотоод сүлжээг бүрэн ашигладаг

 

Судалгаанымэдээлэл боловсруулалтын  SPSS, CSPro,EPI- info, Stata, E-Views програмууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах

 

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.08.12-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Утас 7012 8805

Бүрдүүлэх материал :

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх- эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн  

      тодорхойлолт

Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр

 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Эхийн сүүгээр хоололтыг дэмжих аяныг орон даяар зохион байгуулна.

Эхийн сүүгээр хоололтыг дэмжих энэхү үйл ажиллагааг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.  Энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрхи өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.