Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагууд салбарынхаа эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцох уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад эрүүл мэндийн салбараас нийт 700 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцож, эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх, цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх талаар харилцан санал, бодлоо солилцсон юм. 

Ажлын байрны нэр: Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд - Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, хариуцсан мэргэжилтэн -1 

“В” ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.08.26-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Утас 7012 8805

Бүрдүүлэх материал :

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх- эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ-ны харьяа 16 төв, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн удирдлагуудтайгаа  уулзаж цаг үеийн асуудлаар харилцан ярилцлаа. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, байгууллага бүр эдийн засгийн онцгой байдлын үеийн төлөвлөгөө, тооцоог боловсруулан танилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, эмнэлгүүд туслах сувилагч ажиллуулах, дүрс оношилгооны тасгийг өвчтөний тав тухыг хангасан байдлаар тохижуулахыг үүрэг болголоо.

    Мөн ойрын өдрүүдэд агаарын температур тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүүхдийн тасаг, лаборатори, эмийн аюулгүй байдал, хадгалалтад онцгой анхаарч, 60 ширхэг эйр кондишнийг хуваарилсан талаар мэдээлж, ирэх  7 хоногоос  эрүүл мэндийн төвүүдээр очиж ажиллахаа мэдэгдсэн байна.