Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.  Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг дагуу улаанбурханы вакциныг тавдугаар сарын 12-ноос тарихаар болсон. Тэгвэл дээрх вакцин өчигдөр Монголд ирсэн талаар С.Ламбаа дарга 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад дуулгасан. Вакциныг аймгуудад хүргүүлэх ажлыг энэ долоо хоногтоо багтаан хийх бөгөөд ЭМС-ийн сайдын багцаас 350 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч, шаардлагатай байгаа аймгуудад хүргүүлэх гэж байгаа талаар мөн хэлсэн. 

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

   Он гарсаар улсын хэмжээнд нийт 19097 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 4065(21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 219 өвчтөн хандсаны 170(77%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 38 (22%) нь хэвтэж, 93 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 239 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 15 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн  76521 хүн үзлэгт хамрагдсаны 3883  тохиолдол  нь томуу, томуу төст өвчтэй оношилогдсон нь нийт үзлэгийн  5.1%-ийг  эзэлж, өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.6%-иар буурчээ.Нийт өвчлөгсдийн  80.6%-ийг 0-9 насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1507 дуудлага ирүүлсний 643 тохиолдол буюу 42.7% нь ТТТӨ  гэж оношилогдсон  байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУЛ АЖЛЫН  БАЙР