Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2014-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Та шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү!

  • Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
  • Сургууль төгссөн диплом /Эх хувиараа/, Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт,
  • Шалгалтын төлбөр төлсөн баримт /шалгалтын төлбөрийг шалгалтанд орж буй хүн бүр төлнө./

1. Шалгалтын төлбөр                                             10,000 төгрөг

2. Хүлээн авах банк                                                 Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага                                   Эрүүл мэндийн хөгжлийн төв

                  4. Зориулалт                                                           Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар                                                    900020020

 


Тус Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. 

Олон Улсын Хуралд оролцохыг урья 

Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг, АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургууль хамтран “Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” (Fifth International Conference on Current Аdvances in Microbiology and Immunology) эрдэм шинжилгээний олон улсын V хурлыг 2016 оны 9-р сарын 8, 9-нд Улаанбаатар хотын “The Corporate and Convention center” зочид буудлын “UB hall” хурлын танхимд зохион байгуулах гэж байна. 

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл