Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Д.Даваадорж тасгийн эрхлэгчтэй “Эрүү нүүрний мэс заслын тасаг”-ийн 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд 9-р сарын 30-ны баасан гаригт Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн VIII чуулгантай хамтран Олон улсын бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд Канад, Япон, Солонгос зэрэг 6 орны доктор профессорууд болон эрүү нүүрний мэс заслын эмч, судлаач нар оролцож илтгэл тависан юм. 

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжлитэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн ”Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2016” үзэсгэлэнг 2016 оны 09-р сарын 30-аас 10-р сарын 02-ны өдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ИВЭЭЛ дор амжилттай зохион байгуулагдлаа. 

2016 оны 04 сарын 22-ны өдөр батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль, “Эрүүл мэндийн тухай” хуульд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалттай холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд орсныг Та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа резидент эмч буюу үндсэн мэргэшлээр суралцах их эмчтэй холбоотой  томоохон өөрчлөлтүүд тусгагдсан.

Эрүүл Мэндийн сайдын 2016 оны 09 сарын 22-ны А/54, А/55 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны 10 дугаар сарын 03-13 өдрүүдэд зохион байгуулж байна.