Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Jica олон улсын байгууллагатай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн чадвахийг сайжруулах зорилгоор төсөл хэрэгжүүлэн  хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Эмнэлзүйн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтыг 6 сарын 10 - 12-ны хооронд өөрийн байранд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд 3 дахь шатлалын эмнэлгийн 25 эмч хамрагдан “Хүний зан үйлийг өөрчлөх нь”,  “Япон улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны тухай”, “Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж”, “Хүнийг сурган хүмүүжүүлэх”, “Үр дүнд суурилсан харилцаа”, “Өвчтөн, эмчийн харилцаа” сэдвүүдээр лекц сонсон, “Япон улс дахь сургалт эрхлэгч эмнэлгийн эрхийг баталгаажуулах тогтолцооны тухай” болон “Монгол улсын анагаах ухааны боловсролын цаашдын төлөв” сэдвээр хэлэлцүүлэг хийн лекц дадлага хосолсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Эдгээр эмч нар сургагч багшаар бэлтгэгдэн цаашид эмч нарыг сургах юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбар  өндөр хөгжсөн орнуудад эмч, мэргэжилтнүүдийг сургаж эмч нараа чадвахжуулан ард иргэд бүх өвчнөө гадаадад биш Монголдоо эмчлүүлдэг болгох зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд олон эмч, эмнэлгийн мэргэжилтэнг  Япон, ОХУ, БНСУ зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэхэд суралцуулсан бөгөөд цаашид ч эдгээр улсуудад болон өөр олон өндөр хөгжилтэй улсад эмч, мэргэжилтнүүдээ суралцуулахаар ажиллаж байна.

 Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2016 оны 06  дугаар сарын 15-ны өдрийн дотор 203 тоотод бүртгэнэ.

Утас 7012 8805

“Эрүүл мэндийн үзүүлэлт -2015”  номын танилцуулга боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл хэлбэрээр гаргадаг бөгөөд тус эмхэтгэлийг мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулдаг юм.