ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН болон ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.license.mohs.mn цахим хаягаар 2016 оны 10 сарын 12-30 ны хооронд явагдаж байна.
Эмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хурлын А зааланд боллоо. Хурлаар Эмнэлгийн эм зүйн албаны ажиллах журмын төсөл, Эм зүйн салбарын сайн засаглалын удирдамжийн төсөл, Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандартад өөрчлөлт оруулах санал, Үндэсний болон импортын эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн хугацаа сунгалтын асуудлыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайдын албан даалгавар
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тухай
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт ДААЛГАХ нь: