Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

“АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН  7 ХОНОГИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2011 онд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс  сэргийлэх арга хэмжээ авах тухай” зургаан үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан.

Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Эмнэлгийн техникийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх-3” сургалт өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сургалтын зааланд эхэллээ.

Эрүүл мэндийн сайд  А.Цогцэцэг 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга нартай Телемедицинээр холбогдон цаг үеийн асуудлаар санал солилцон мэдээлэл авч, үүрэг даалгавар өглөө. Уг уулзалтад ЭМ-ийн яамны газар, хэлтсийн дарга нар, харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлага хамт оролцлоо.

Сүүлийн жилүүдэд манай орны эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал сайжирсаар байгаа хэдий ч орон нутаг дахь эмнэлгийн тусламж үйлчилгээ харилцан адилгүй байгаа түүнчлэн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж халдварт бус өвчин, осол гэмтэл нэмэгдэж байна. Мөн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо нь боловсронгуй болоогүй гэх мэт асуудлууд тулгарч байна.