Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2016-2017 оны хичээлийн жилд элсэх Үндсэн мэргэшлийн их эмч нарын элсэлтийн шалгалтын хуваарь

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй  хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, одоогийн  СХД –ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хашаанд 150-200 ортой төрөлжсөн мэргэжлийн жишиг нэгдсэн эмнэлгийг 2018-2019 онд барьж,  ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы  олон  улсын хамтын ажиллагааны байгууллагатай  хамтран   хэрэгжүүлж буй  “Анхан ба хоёрдох  шатлалын  эмнэлгийн мэргэжилтэний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах  нь” төслийн хүрээнд  “Эмнэл зүйн  сургагч багш бэлтгэх сургалт”  2016 оны 10 сарын 05-12-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод,  06-наас 08-ны өдрүүдэд  Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж  дууслаа. 

 Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын Гурувдугаар Төв Эмнэлэг хамтран “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх нь” нэртэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Иргэдэд  үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийгдлээ. Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг үнэлэх асуумж, судалгааг 180 эмчлүүлэгчээс авч дүгнэлээ. Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 8 тасаг, нэгжид зохион байгуулсан ба нийт 207 эмчлүүлэгчийг хамруулсан. “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, сэдвээр сургалт зохион байгуулж 407 иргэд, эмчлүүлэгчийг хамруулсан.