Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр  ажиллаж байна. Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийж,  арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

ДЭМБ–ын санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ аяныг сарын 24- 30-ны хооронд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв,  ШӨХТГ-ын  хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар Эрүүл мэнд, хөдөлмөр  нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН –тай хамтран нийслэл болон Хэнтий аймгийн эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015 стандартын хэрэгжилтийг хангах нь” сургалтыг 4 дүгээр сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. 

ЭМХТ нь Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монгол Улс, Япон Улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа  Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог  сайжруулах зорилго бүхий  төслийг хэрэгжүүлж байна.