Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төв,  ШӨХТГ-ын  хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар Эрүүл мэнд, хөдөлмөр  нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН –тай хамтран нийслэл болон Хэнтий аймгийн эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015 стандартын хэрэгжилтийг хангах нь” сургалтыг 4 дүгээр сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. 

ЭМХТ нь Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монгол Улс, Япон Улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа  Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог  сайжруулах зорилго бүхий  төслийг хэрэгжүүлж байна.  

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 180000 орчим мэс засал хийгддэг судалгаа байдаг /ЭМХТ 2015 оны статистик/ үүний ойролцоогоор 33000 орчим тохиолдол нь 16 хүртлэх насны хүүхдэд хийгдсэн мэс засал бөгөөд жил ирэх тусам мэс заслын тоо, төрөл нэмэгдсээр байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI  магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинарыг 2017 оны 4 сарын 21-ний өдөр “Интермед” эмнэлэг дээр зохион байгууллаа.