Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Код Регистр Мэргэжил Үр дүн Авсан оноо Шалгалтын огноо
1 3301 УС85022009 УАУ эмч Тэнцсэн 70 08-05-17
2 3302 УТ88061409 УАУ эмч Тэнцээгүй 68 08-05-17
3 3303 СУ88071468 УАУ эмч Ирээгүй   08-05-17
4 3304 УШ83072601 УАУ эмч Тэнцсэн 73 08-05-17
5 3305 ФБ88031605 УАУ эмч Тэнцээгүй 61 08-05-17
6 3306 СЮ89030400 УАУ эмч Тэнцээгүй 49 08-05-17
7 3605 ВВ86123121 Сувилагч Тэнцээгүй 64 08-05-17
8 3606 ОГ90091603 Сувилагч Тэнцээгүй 66 08-05-17
9 3607 ЕМ86110961 Сувилагч Ирээгүй   08-05-17
10 3608 ХИ75061564 Сувилагч Тэнцээгүй 57 08-05-17

Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталсантай холбогдуулан нээлтийн ёслолыг 2017 оны тавдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцож үг хэллээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд монгол улсын хүн амыг элэгний С вирусын халдваргүй болгох зорилтыг бүрэн хэрэгжүүлэх юм.

Тус өдөрлөгт ЭМХТ-ийн хамт олон  идэвхтэй оролцлоо.

Код Регистр Мэргэжил Үр дүн Авсан оноо Шалгалтын огноо
1 3620 ЕЭ67092261 Сувилагч Тэнцээгүй 58 03-05-17
2 3621 ГЭ88092806 Сувилагч Тэнцсэн 71 03-05-17
3 3623 ПБ89102066 Сувилагч Тэнцээгүй 35 03-05-17
4 3624 ЧО87081508 Сувилагч Тэнцээгүй 49 03-05-17
5 3625 ГИ86110100 Сувилагч Ирээгүй   03-05-17
6 3626 УС66071909 Сувилагч Тэнцсэн 71 03-05-17
7 3627 ХЗ78050902 Сувилагч Тэнцсэн 73 03-05-17
8 3628 БЛ89020883 Сувилагч Тэнцсэн 76 03-05-17
9 3629 ГЮ86022405 Сувилагч Тэнцсэн 84 03-05-17
10 3630 МФ73022706 Сувилагч Тэнцсэн 89 03-05-17

"Хамтдаа шийдвэрлэе" олон нийтийн санал асуулга