Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР АРХИВЫН ЛАВЛАГАА, ХУУЛБАР ОЛГОНО.
  1. ҮҮНД:
  • ЭМИЙН БҮРТГЭЛ, ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЗӨВШӨӨРӨЛ, ЭМИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ  (2000-2012 ОН  ХҮРТЭЛХ)   ЭМИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН;

 

  • МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МАТЕРИАЛ БОЛОН  ҮҮНТЭЙ ХОЛБОО БҮХИЙ МАТЕРИАЛЫГ  ТУХАЙН ЭМНЭЛГИЙН ХҮСЭЛТ БОЛОН ЭМЯ-НЫ  ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН;

 

  • ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ  ОЛГОСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ БОЛОН  ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХТОЙ  ХОЛБООТОЙ БҮРДҮҮЛСЭН МАТЕРИАЛЫГ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛТИЙН ДАГУУ;

 

  •  ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ  ОЛГОСОН ЭМС-ЫН ТУШААЛ БОЛОН  ДҮНГИЙН ХУУДСЫГ  БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН

 

  • ГАДААДЫН ИРГЭДЭД МЭРГЭЖЛИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЭМС-ЫН ТУШААЛ БОЛОН  БҮРДҮҮЛСЭН МАТЕРИАЛЫГ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН

 

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК  ТООН ҮЗҮҮЛЭЛТИЙГ  БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН  ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН  ОЛГОХ БӨГӨӨД МЭДЭЭЛЭЛ  АВСАН БАЙГУУЛЛАГА, ИРГЭД ТООН  ҮЗҮҮЛЭЛТИЙГ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛД АШИГЛАХЫГ ШААРДАНА

 

  • СУРГАЛТ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН МАТЕРИАЛ, ТӨРИЙН САНГААР СУРАЛЦАГЧДЫН МАТЕРИАЛ БОЛОН  ТУС БАЙГУУЛЛАГАТ АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСТ БОЛОВСОН ХҮЧНИЙ  ТУШААЛ, ШИЙДВЭРЭЭР ЛАВЛАГАА, ХУУЛБАРЫГ ОЛГОНО.