Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.
Эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, мэргэжлийн зэрэг олгох

Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны Журам шинэчлэн батлах тухай 491/А472 дугаар хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-аас:

Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулахад чиглэгдэнэ.

Мэргэшлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай бөгөөд зэргийг шатлал алгасуулан олгохгүй.

Мэргэшлийн зэргийн хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш байна.

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэргийг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжлийн чиглэлээр зэрэг олгоно.

Хүний их эмч, эм зүйч, уламжлалт анагаах ухааны эмч, нүүр амны их эмч, сувилагч мэргэжлээр зөвлөх зэрэг олгоно. 

А. Нийтлэг шалгуур

Ахлах зэрэг

Тэргүүлэх зэрэг

Зөвлөх зэрэг

1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,  зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх

2.Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

2.Тухайн мэргэжлээрээ 13< жил тасралтгүй ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй

2.Тухайн мэргэжлээрээ 20 ба < жил тасралтгүй ажилласан, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй

  1. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  2. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
   

5.Боловсролын докторын зэрэгтэй байх

Б. Тусгай шалгуур

Тухайн мэргэжлийн салбар  зөвлөл мэргэжлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн шатлал тус бүрээр тусгай шалгуурыг боловсруулж, хэрэгжүүлэх ба нийтлэг шалгуурт байгаа үзүүлэлтийг тусгай шалгуурт давхцуулахгүй байна.

 

ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАМГААЛАХ ЖУРАМ

Эмгэг судлалын тусгай шалгуур

Хүүхдийн эмчийн тусгай шалгуур

Лабраторийн тусгай шалгуур

Уламжлалтын тусгай шалгуур

Мэргэжлийн зэрэг горилогчийн өргөдлийн маягт

Сувилагчийн тусгай шалгуур

Нийгмийн эрүүл мэндийн тусгай шалгуур

Эх барихын шалгуур үзүүлэлт

Мэс заслын шалгуур үзүүлэлт

Мэдрэлийн шалгуур

Мэдээгүйжүүлгийн шалгуур үзүүлэлт

Сэргээн засахын шалгуур үзүүлэлт

Чих хамар хоолойн шалгуур үзүүлэлт

Нүдний шалгуур үзүүлэлт

Дүрс оношилгооны шалгуур үзүүлэлт

Нүүр ам судлалын шалгуур үзүүлэлт

Халдвартын шалгуур үзүүлэлт

Арьсны шалгуур үзүүлэлт

Дотрын шалгуур үзүүлэлт

Эм холбоо шалгуур үзүүлэлт

Өрх тусгай шалгуур

Хавдрын шалгуур үзүүлэлт