Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 752 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 төрөлтөөр буюу 1.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 11 825 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хүүхдээр буюу 1.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 6021 буюу 50.9 хувь нь хүү, 5804 буюу 49.1 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 17.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 192 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.4-оор өссөн үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 230 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 1787 тохиолдол буюу 61.0 хувь нь эрэгтэй, 1144 буюу 39.0 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 21 төрлийн 6591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 589 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ХУУЛЬ ТОГТООМЖУУД ФАЙЛЫН ТӨРӨЛ  ОГНОО ХОЛБОО БАРИХ
Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг /PDF/ 2013-07-09    

 


С.ЛХАГВАСҮРЭН

УТАС:11-322157

lkhagvasuren@hdc.gov.mn

         
"Эрүүл мэндийн хөгжлийн төвийн номын сангийн ажиллах журам"
/PDF/ 2016.05.19
"Журам батлах тухай" /PDF/  2015.07.03
“Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай”  /PDF/  2015.11.6
Эм,эмийн түүхий эдийг бүртгэх журам /PDF/  
Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай 97/56
/PDF/  2015.3.16
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын тушаал-Төлбөр хураамжийг шинэчлэн батлах тухай A/01 /PDF/ 2015.01.09
Зардлын жишиг тогтоох тухай-Эрүүл мэндийн сайдын 2011.12.14-ны өдрийн 417-р тушаал /PDF/  2015.01.06

Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж

 
/PDF/

2015.01.06

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан  423/249 тоот тушаал

/PDF/  

2014.01.07