Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.
ЭМХТ-д доорх сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ДООРХИ СУЛ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015.05.07

 Ажлын байрны нэр:  ГЭРЭЭТ ЖОЛООЧ-1

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бүрэн дунд боловсролтой

 

Мэргэжил

 

Жолоочийн дамжаа төгссөн, жолооны үнэмлэхтэй

 

Мэргэшил 

3-аас доошгүй жил жолоочоор ажилласан

 

 

Туршлага

 

Машин техниктээ засвар үйлчилгээг өөрөө хийх мэдлэг ажлын туршлагатай

 

Ур чадвар

 

В, С ангилалтай,  харьцааны соёлтой байх

 

1.2.Тусгай шаардлага:

 

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,   үүрэг хариуцлага  хүлээх, бусдын эрх  мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг  үзүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, багаар  ажиллах

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд  хадгалах

 

 

Ажлын байрны нэр: ГЭРЭЭТ-САНТЕХНИКИЙН СЛЕСАРЬ

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Тусгай дунд боловсролын дипломтой

 Дээд болон бакалавр

Мэргэжил 

Сантехникийн слесарь

Сантехникийн инженер

Мэргэшил

 

Сантехникийн слесарийн 4-р зэрэгтэй.

 

Туршлага

 

Мэргэжлээрээ 3-аас доошгүй  жил  ажилласан

 

Ур чадвар

 

Цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний гэмтэл саатлыг олж илрүүлэх, засварлах, засварын мужааны  ажлын эв дүйтэй.

 

1.2.Тусгай шаардлага:

 

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,   үүрэг хариуцлага хүлээх, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах

 

 

Ажлын байрны нэр: ГАДААД ХАРИЛЦАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТЭН 

Ажиллах хугацаа: Эзгүй байгаа ажилтны оронд түр хугацаагаар

 “В” ТАВИГДАХ ШААРДЛАГА 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд, бакалавр

Магистр

Мэргэжил

 

Хүний их эмч, эмч зүйч, НЭМ-ийн ажилтан, Англи хэлний орчуулагч

Олон улсын харилцаа 

Мэргэшил

Англи, орос хэлний дундаас дээш түвшний  мэдлэгтэй

Гадаад хэлний чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,   үүрэг хариуцлага хүлээх, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал боловсруулах, багаар ажиллах, гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн, интернетийн орчинд ажиллах, дотоод сүлжээг бүрэн ашигладаг

Олон улсын ба гадаад харилцаа, ёслол протоколын ажлын арга барилтай, харилцааны ур чадвар эзэмшсэн

1.2.Тусгай шаардлага:

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд  хадгалах

 

 

 

Ажлын байрны нэр: Статистик  мэдээллийн нэгтгэл, боловсруулалт хариуцсан мэргэжилтэн -1 

Ажиллах хугацаа: Эзгүй байгаа ажилтны оронд түр хугацаагаар

 “В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд, бакалавр

Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Хүний их эмч, Эрүүл мэндийн эдийн засагч, Хүн ам зүйч,  Статистикч

Статистикч

Мэргэшил

Эрүүл мэндийн статистикч их эмч

Статистик мэдээлэл, судалгаа,   сургалтын арга зүйн ур чадвар эзэмшсэн.

Туршлага

Төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,  

багаар ажилладаг, манлайлагч, үүрэг хариуцлага хүлээдэг, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэдэг,

хамт олны мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг, шинийг санаачлагч, асуудалд бүтээлч ханддаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн, интернет, дотоод сүлжээг бүрэн ашигладаг

 

Статистикийн мэдээлэл,  судалгааны боловсруулалтын  H-info, SPSS, CSPro,EPI- info, Stata, E-Views програмууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах

 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2015 оны 05  дугаар сарын 15-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргааны  хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.