Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
ЭМХТ-ийн ажлын байрны зар

Ажлын байрны нэр: Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд - Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, хариуцсан мэргэжилтэн -1 

“В” ТАВИГДАХ ШААРДЛАГА 

1. Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 

Шаардлагатай

 

 

Боловсрол

Дипломын дээд, бакалавр

Магистрын зэрэг болон түүнээс дээш

Мэргэжил

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

 

Мэргэшил

Мэргэжлийн дагуу курс, сургалтанд хамрагдсан байх

 

Туршлага

Төрийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэдэг, зөрчлийг зохицуулдаг, багаар ажилладаг,  манлайлагч, оновчтой шийдвэр гаргадаг,  гадаад хэлний зохих мэдлэгтэй,компьютерийнөргөнхэрэглээнийпрограмуудыг сайн эзэмшсэн, интернет,  дотоод сүлжээг бүрэн ашигладаг

 

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах

 

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.08.26-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэүү. Утас 7012 8805

Бүрдүүлэхматериал :

ТАХ-ийн анкет

Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх- эх болон хуулбар хувь

Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь

Нийгмийн даатгалын дэвтэр

Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт

Ажилд орохыг хүссэн өргөдөл

Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт