Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр

 

Cул ажлын байр

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Материал хүлээн авах  хугацаа

 

1

 

Өмнөговь

аймгийн Эрүүл мэндийн газар

 

Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн

/хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг удирдлага арга зүйгээр хангаж ажиллана/

-Анагаах ухааны боловсрол олгох их, дээд  сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.

 -Хүний их эмч

- Хүүхдийн эмчийн мэргэшил эзэмшсэн.

-Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай

-Төрийн жинэхэн албан хаагчийн шалгалт  өгч тэнцсэн байх

 

 

 

2016-02-01

 

2

Гурвантэс, Манлай, Сэврэй, Ханхонгор сумын эрүүл мэндийн төв

 

 

Их эмч

-Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.

-Ерөнхий мэргэжлийн эмч

-Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

2016-02-01

 

3

Энхийн хүслэн, 

Энэрэхүй ухаан өрхийн  эрүүл мэндийн төв

 

Их эмч

 

-Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.

-Ерөнхий мэргэжлийн эмч

-Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

2016-08-01

3

Цогт-цэций сумын сум дундын эмнэлэг

 

Лабораторын  эмч

-Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.

-Лаборторийн эмчийн мэргэшил эзэмшсэн

 

2016-02-01

4

 

Баяндалай, Булган сумын эрүүл мэндийн төв

 

Лаборант

- Анагаах ухааны их, дээд сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн

 -Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

2016-02-01

5

Баяндалай, Булган, Мандал-Овоо, Манлай,   Номгон, Хүрмэн,

Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төв

 

 

Сувилагч

-Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.

-Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй

-Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

 

2016-02-01

6

Баяндалай, Мандал-Овоо, Номгон,

Хүрмэн  сумын эрүүл мэндийн төв

 

Багийн эмч

- Анагаах ухааны их, дээд сургуулийг  бага эмчийн  мэргэжлээр  төгссөн.

-Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

 

2016-02-01

7

Мандал-Овоо  сумын эрүүл мэндийн төв

 

Эм найруулагч

-Анагаах ухааны их, дээд сургуулийг  эм найруулагч  мэргэжлээр  төгссөн.

-Эм найруулах  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,

-Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

2016-02-01

8

Ханбогд сумын сум дундын эмнэлэг

 

Рентген техникч

-Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.

-Эмнэлгийн дүрс оношилгооны техникч мэргэжил эзэмшсэн.

 

2016-02-01

9

Ханхонгор сумын эрүүл мэндийн төв

 

Эх баригч

-Анагаах ухааны их, дээд сургуулийг эх баригч  бага эмчийн  мэргэжлээр төгссөн.

-Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,

-Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

2016-10-01

Ажлын байранд тавигдах  ерөнхий шаардлага:

• Ачаалал даах чадвартай

• Багаар ажиллах чадвартай

• Харилцаа, хувийн соёлтой

• Ёс зүйг эрхэмлэн ажилладаг

• Тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал: 

• Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

• Мэргэжлийн дипломны хуулбар

• Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

• Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ажлыг туршлага  заасан тохиолдолд/

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

 

Материал хүлээн авах газар:

Өмнөговь  аймгийн Эрүүл мэндийн газрын  102 тоот өрөө 

 

Холбоо  барих:

Өмнөговь  аймгийн Эрүүл мэндийн газрын  хүний нөөцийн мэргэжилтэн  Ц. Мандах

Утас: 88063658