Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.
Ажлын байрны зар

Ажлын байрны зар

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, хариуцсан мэргэжилтэн  шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн.
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй.
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн.
  • Интернет, дотоод сүлжээг бүрэн ашигладаг.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгын чиглэлээр сургалтад хамрагдсан болон ажилласан  бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.02.26-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Үүнд:

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ  хариуцсан мэргэжилтэн  шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн.
  • Мэргэжлийн дагуу курс, сургалтанд хамрагдсан байх.
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй.
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн.
  • Интернет, дотоод сүлжээг бүрэн ашигладаг.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн.

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.02.26-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Үүнд:

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Сургалтад хамрагдсан гэрчилгээ
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт