Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.
ЭМХТ-д доорх сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Ажилтан сонгон шалгаруулж авах зар

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанд:

  1. Ажиллан суралцах эмчийн сургалтын асуудал, ажлын байрны судалгаа, зуучлал хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

-          Ажиллан  суралцах  эмнэлгийн  мэргэжилтний сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг зохион байгуулах

-          Ажиллан суралцах эмчийн сургалтыг тооцох  аргачлалыг боловсронгуй болгох

-          Эмч нарын ажиллан сурч байгаа үйл ажиллагаанд явцын хяналт хийх

-          Эмч нарыг ажиллан суралцахад нь тухайн байгууллага, эмч нарын хүлээх үүргийг боловсронгуй болгох, хяналт тавих

-          Суралцагчийг эмч, эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн харилцаа, хандлагад суралцуулж , ёс зүйн алдаа гаргахгүй ажиллахад  сургалт удирдаж буй эмчид дэмжлэг үзүүлж,  хяналт тавих

-          Ажиллан суралцаж  байгаа  эмч нарыг сургалтын эрх зүйтэй холбоотой мэдээллээр хангах  ажилд  дэмжлэг үзүүлэх

-          Сургагч багш нарыг бэлтгэх санал боловсруулж шийдвэрлүүлэх, сурган заах арга зүйн ур чадварыг нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх

-          Сургалтын  үйл ажиллагааны зохицуулалтад  хяналт тавих

-          Сургалтын  үйл ажиллагааны хяналт, баталгаажилтыг  боловсронгуй болгох

-          Ажилан суралцах эмчийн бүртгэлийг хөтлөж, мэдээний санг бүрдүүлж ажиллах

-          Мэдээний сангийн баяжилтийг тогтмолжуулах

-          Эмнэлгийн  мэргэжилтний  ажлын  байрны  судалгаа авч, сул ажлын байрны мэдээллээр Эрүүл  мэндийн  байгууллагуудыг  хангах

-          Анагаах  ухааны  боловсрол  олгох  сургууль болон  мэргэжлийн сургалт төгссөн эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийн  мэдээллийг  ил тод  мэдээлэх

-          Эрүүл  мэндийн  байгууллагууд болон эмч мэргэжилтнүүдийг  холбон  зуучлах  ажлыг зохион  байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Анагаах ухааны дээд боловсролын  бакалавр

Анагаах ухааны магистр 

Мэргэжил 

Хүний их эмч

 

Мэргэшил

Үндсэн мэргэшлийн сургалт төгссөн

 

Туршлага

Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан 

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

 Асуудалд санаачлагатай хандан  бүтээлчээр шийдвэрлэдэг,  зөрчлийг эерэг хандлагаар зохицуулдаг , багаар  ажиллах чадвартай,  оновчтой  шийдвэр гаргадаг,  англи  хэлний  дундаас дээш түвшиний мэдлэгтэй,  компьютерийн  өргөн хэрэглээний  програмуудыг  сайн эзэмшсэн,  интернетийн  орчин, дотоод  сүлжээг  бүрэн ашиглах чадвартай байх

Сурган заах арга зүйн болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах чадвартай

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд  хадгалах

 

 

  1. Сувилахуй, тусгай мэргэжилтний сургалт, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

-       Сувилахуй, тусгай мэргэшлээр төгсөлтийн  дараах төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, боловсруулах, стандарт тогтооход арга зүйн дэмжлэг үзүүлэх, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, баталгаажуулах 

-       Сувилахуй тусгай мэргэшлийн чиглэлээр төгсөлтийн дараах төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх 

-       Төгсөлтийн дараах төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын журам, сургалтын чиглэл, индексд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох санал хүлээн авах, нэгтгэн, дүгнэж, саналыг ЭМСЯ-нд хүргүүлэх  

-       Сургалтын  хөтөлбөрийн  шинэчлэл,  баяжилт, сургалттай холбоотой санал, гомдлыг хүлээн  авч  шийдвэрлэх, шийдвэрлүүлэх

-       Сургалт  эрхлэх  зөвшөөрөл хүссэн байгууллагын сургалтын орчинд үнэлгээ хийж эмнэлгийн  мэргэжлийн  хөгжлийн  зөвлөлийн  хурлаар  хэлэлцүүлэх  бэлтгэл  ажлыг  хангах

-       Сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаа,  хөтөлбөр төлөвлөгөө, сургалтын явцад  хяналт-үнэлгээ  хийх  

-       Сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын эрх сунгах үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг  үзүүлэх

-       Сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын эрхийн талаар мэдээний сан бий болгох, тогтмол баяжилт  хийх

-       Эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшлийн сургалтанд төрийн сангийн санхүүжилтээр суралцах мэргэжилтний хяналтын тоо, зардлыг тооцон батлуулах

-       Аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн захиалгыг үндэслэн батлагдсан хяналтын  тоогоор  суралцах  эмнэлгийн  мэргэжилтний  төлөвлөлт,  хуваарилалт  хийх

-       Сувилахуй, тусгай мэргэжилтний мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

-       Суралцагсадтай  гэрээ  байгуулах,  сургалтын  бэлтгэл  ажлыг хангуулах

-       Сургалт  удирдаж байгаа багш нарын сурган заах арга зүйн сургалтын хэрэгцээний судалгаа гаргаж, сурган заах арга зүйн сургалтанд хамруулахад  дэмжлэг  үзүүлэх

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

 

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага: 

 

 

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үзүүлэлт 

Чухал шаардлагатай 

Шаардлагатай 

Боловсрол 

Анагаах  ухааны  дээд боловсролын  бакалавр

Анагаах  ухааны магистр 

Мэргэжил 

Хүний  их  эмч, Сувилахуйн арга зүйч

 

Мэргэшил 

 

 

Туршлага

Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан 

Мэргэжлээрээ  3-аас доошгүй  жил ажилласан

Ур чадвар

 Асуудалд санаачлагатай хандан  бүтээлчээр шийдвэрлэдэг,  зөрчлийг эерэг хандлагаар зохицуулдаг , багаар  ажиллах чадвартай,  оновчтой  шийдвэр гаргадаг,  англи  хэлний  дундаас дээш түвшиний мэдлэгтэй,  компьютерийн  өргөн хэрэглээний  програмуудыг  сайн эзэмшсэн,  интернетийн  орчин, дотоод  сүлжээг  бүрэн ашиглах чадвартай байх

Сурган заах арга зүйн болон хяналт-шинжилгээ,  үнэлгээний чиглэлээр ажиллах  чадвартай

 

  1. Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн /түр хугацаагаар /

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

-       Багц цагийн сургалт эрхлэх төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн  сургалтын төлөвлөгөөг нэгтгэж  товыг нийтэд хүртээмжтэй мэдээлэх

-       Багц цагийн сургалтын хөтөлбөр, зохицуулалт,хөгжил, хэрэгцээ, судалгааны шинэчлэл, үнэлгээг боловсронгуй болгох

-       Багц цагийн сургалтын хөтөлбөрийг хянах, баталгаажуулах, бүртгэх, дугаар олгох,  арга зүйн зөвөлгөө өгөх.

-       Багц цагийн  сургалтад оролцогчдод багц цагийн  дугаарыг  олгох,  бүртгэлийг баталгаажуулах

-       Ажлын байран дахь болон зайны сургалтын хичээлийн сэдэв, хөтөлбөр төлөвлөгөөг  баталгаажуулах,  сургалтыг зохион байгуулах, арга зүйгээр хангах

-       Зайн сургалтанд оролцогчдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх

-       Зайн сургалтанд хамрагдагсадын сорилын хуудсыг шалгаж, дүгнэн, багц цагийг баталгаажуулах

-       Багц цагийн бүртгэлийг нэгдсэн программд оруулах үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж, программд тогтмол баяжилт хийх

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сурталчлах, сургалт зохион байгуулах

-       Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах бүртгэлтэй болох

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороодтой мэргэжил арга зүйн  хувьд хамтран ажиллах

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч бүртгэх, мэдээллийг нэгтгэн мэдээний сан үүсгэх, тайлагнах

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 

Боловсрол

Анагаах  ухааны  дээд боловсролын  бакалавр

Анагаах  ухааны  магистр 

Мэргэжил

Хүний их  эмч

 

Мэргэшил

 

 

Туршлага

Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан 

Мэргэжлээрээ  3-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

 Асуудалд санаачлагатай хандан  бүтээлчээр шийдвэрлэдэг,  зөрчлийг эерэг хандлагаар зохицуулдаг , багаар  ажиллах чадвартай,  оновчтой  шийдвэр гаргадаг,  англи  хэлний  дундаас дээш түвшиний мэдлэгтэй,  компьютерийн  өргөн хэрэглээний  програмуудыг  сайн эзэмшсэн,  интернетийн  орчин, дотоод  сүлжээг  бүрэн ашиглах чадвартай байх

Сурган заах арга зүйн болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах чадвартай

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд  хадгалах 

 

 

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2015.11.06-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Үүнд:

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ