Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Төсөл захиалагчийн мэдээлэл:                                                                         

Захиалагч:

Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан

Төрөл:

Төсөл

Төсөл зарласан огноо:

2014-06-16

Бичиг баримтыг хүлээж авах эцсийн хугацаа:

2014-06-27-ны 17 цаг хүртэл

Төсөл хэрэгжих хугацаа

2014 онд 3 дугаар улирал /төсөл нь 2 сар үргэлжлэхээр төлөвлөгдсөн байх/

Санхүүжилтийн эх үүсвэр:

Эрүүл мэндийг дэмжих сан

 

Ерөнхий мэдээлэл:

Эрүүл мэндийг дэмжих сан нь 2007 оноос хойш ТББ-тай хамтран нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн иргэдийн дундах амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулах, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах сургалтуудыг санхүүжүүлэн зохион байгуулсаар ирсэн.

2014 оны Эрүүл мэндийг дэмжих сангийн төлөвлөгөөний

-       10 дахь арга хэмжээ буюу эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сургалт явуулах,

-       11 дэх арга хэмжээ буюу эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилгаа явуулах

2 төрлийн төслийн сонгон шалгаруулалтыг дараах сэдвүүдээр зарлаж байна.

Сэдвүүд:

  1. Архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх
  2. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
  3. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
  4. Зөв зохистой хоололт
  5. Дасгал хөдөлгөөн
  6. Нийгмийн эрүүл мэндийн бусад тулгамдсан асуудлууд

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллагууд төсөл хэрэгжүүлэх чадвартайг нотлох баримт бичгийг дараах байдлаар бэлтгэн ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар(нотариатаар баталгаажуулсан)
  • Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийнталаарх мэдээлэл
  • Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл
  • 2013 оны жилийн эцсийн болон 2014 оны 1 улирлын санхүүгийн тайлан

Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 06 сарын 18-ны 09:00 – 20-ны 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2014 оны 06 сарын 27-ны 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б, 3 давхарт 305 тоот, Утас: 93131766, 99993671