Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ БАГЦ ЦАГ БИЕЛҮҮЛЖ СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.  Өргөдлийн маягт  /ЭМС-ын 98 дугаар тушаалаар баталсан загвараар/ энд дарж татаж авна уу.

2.  Байгууллагын албан тоот /ажилгүй бол хувь хүний өргөдөл/

3.  Дипломын хуулбар  /нотариатаар баталгаажуулсан/

4.  Иргэний үнэмлэхний хуулбар   

5.  Хугацаа дуусах  лиценз  /эх хувиараа/

6.  Багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт  /хавсаргав/ энд дарж татаж авна уу.

- Багц цагийн сургалтад хамрагдсан сургалтын гэрчилгээнүүдийн хуулбарыг хавсаргах.

7. 3х4 хэмжээтэй зураг 2%

8.  Тэмдэгтийн хураамж төлсөн баримт: 5000 төг

    Хүлээн авагч банк: Улаанбаатар хотын банк

    Дансны дугаар:    2611192214

    Хүлээн авагч байгууллага:СБД.УТХ орон нутгийн төсөв

    Гүйлгээний утга:ЭМХТ  РД- 9086331

9. Эрүүл мэндийн сайдын 98 дугаар тушаалын 1.5 дахь заалтад хамрагдсан 25-аас дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх материалаас гадна хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, албан газрын тодорхойлолтыг хавсаргана.

10.2 жилийн эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгуулах их эмч нар:

-       Тасралтгүй 24 сар ажилласан байх /НДД-ын хуулбарыг нотариатаар баталгаажуулж  хавсаргах/

-       1-р шатлалын эмнэлэгт 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх

-       Албан газрын тодорхойлолтыг хавсаргана.           

 ЖИЧ: 1. Дээрх материалуудыг бүрдүүлэн байгууллагадаа 2-3 сарын өмнө өгсөн байх

          2. Байгууллагын албан тоотод тухайн мэргэжилтний бүрдүүлсэн материалын хуудасны тоог хүн бүрээр гаргаж хавсаргах буюу тоотод тусгасан байна.

          3. Жил бүр цуглуулах ёстой 6 багц цаг /их эмч, эмз үйч/, 3 багц цаг /сувилагч, эх баригч, бага эмч, эм найруулагч/-ыг тухайн жилд нь тооцож, дараа он болон өмнөх онд шилжүүлж тооцохгүй.