Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
ДАРААХ СУЛ АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛЖ АВНА

Албан тушаал: ХҮН АМ ЗҮЙ, СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН -1

“В” ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

 

 

Боловсрол

Бакалавр

 

Мэргэжил

Хүн ам зүйч, статистикч

 

Мэргэшил

 

 

Туршлага

Төрийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа тогтоох, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, үүрэг хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал, боловсруулах, багаар ажиллах, англи орос хэлтэй, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн

Судалгааны мэдээлэл боловсруулалтын  SPSS, CSPro, EPI- info, Stata, E-Views программууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

- Нууц хадгалах

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

 

 

Албан тушаал: ХҮН АМЫН ТӨРӨЛТ, НАС БАРАЛТЫН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, ДүН ШИНЖИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-1 

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Хүн амын төрөлт, нас баралтын статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх
  • Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх 

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Анагаах ухааны дээд боловсролын  бакалавр

Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэндийн магистр

Мэргэжил

 

Хүний их эмч, НЭМ-ийн ажилтан, Хүн ам зүйч

Эрүүл мэндийн статистикч

Мэргэшил

 

Тархвар зүй,  биостатистик, НЭМ

Судалгааны арга зүйгээр мэргэжил дээшлүүлсэн

Туршлага

 

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа тогтоох, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, үүрэг, хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал боловсруулах, багаар ажиллах  Англи, орос хэл мэддэг, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн,

Судалгааны мэдээлэл боловсруулалтын  H-Info SPSS, CSPro, EPI- info, Stata, E-Views программууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

 

Нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг сахих

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
    • Иргэний үнэмлэх
    • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
    • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2014 оны 01  дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргааны  хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.