Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ДООРХИ СУЛ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байр: ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН  СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-1

Ажлын байрны үндсэн зорилт:

 

  • Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний  бодлогод дэмжлэг үзүүлэх, бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийн, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг үндэслэл, нотолгоогоор хангах
  • Гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг судлан,  оношлож,  мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

 

“В” ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Анагаах ухааны дээд болон бакалавр

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Хүний их эмч, НЭМ-ийн ажилтан

 

Мэргэшил

Эрүүл мэндийн болон эмнэлгийн удирдлага

Судалгааны арга зүйн ур чадвар эзэмшсэн.

Туршлага

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа тогтоох, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, үүрэг хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал, боловсруулах, багаар ажиллах, англи орос хэлтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн

Судалгааны мэдээлэл боловсруулалтын  SPSS, CSPro, EPI- info, Stata, E-Views программууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

Нууц хадгалах

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

 

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
    • Иргэний үнэмлэх
    • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
    • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2014 оны 01  дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргааны  хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.