Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ДООРХИ СУЛ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ДООРХИ СУЛ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

 

Ажлын байрны нэр: ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН -1

 

 

“В” ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Бакалавр

Магистр

Мэргэжил

 

Хүний их эмч, эмч зүйч, НЭМ-ийн ажилтан, Англи хэлний орчуулагч

Олон улсын харилцаа 

Мэргэшил

 

Англи, орос хэлний дундаас дээш түвшний  мэдлэгтэй

Гадаад хэлний чиглэлээр мэргэшсэн

Туршлага

 

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа тогтоох, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, үүрэг, хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал боловсруулах, багаар ажиллах, англи,   орос хэлний өндөр мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн. Интернетийн орчинд ажиллах, дотоод сүлжээг бүрэн ашиглах.

Олон улсын ба гадаад харилцааны ажлын арга барилтай, харилцааны ур чадвар эзэмшсэн

1.2.Тусгай шаардлага:

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд  хадгалах

 

 

 

Ажлын байрны нэр: СТАТИСТИК мэдээЛЛИЙН НЭГТГЭЛ, БОЛОВСРУУЛАЛТ хариуцсан мэргэжилтЭН-1

 

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Бакалавр

Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэндийн магистр

Мэргэжил

 

Хүний их эмч, НЭМ-ийн ажилтан, Хүн ам зүйч, Эрүүл мэндийн эдийн засагч

Эрүүл мэндийн статистикч

Мэргэшил

 

Тархвар зүй, Биостатистик, НЭМ

 

Туршлага

 

Төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа тогтоох, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх, үүрэг, хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал боловсруулах, багаар ажиллах  Англи, орос хэл мэддэг, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн

Судалгааны мэдээлэл боловсруулалтын  H-Info SPSS, CSPro, EPI- info, Stata, E-Views программууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх 

1.2.Тусгай шаардлага:

 

Нууц хадгалах

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих 

 

 

 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2014 оны 01  дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргааны  хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.