Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.
Дараах ажлын байранд сонгон шалгаруулалт явуулна

Эрүүл мэндийн хөгжлийн төвд дараах ажлын байрнуудад шалгаруулж авна.

1.Тогтолцооны судалгааны албаны дарга 

2. Ресепшин

3.Үйлчлэгч

1.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгааны албаны даргын ажлын байранд тавигдах шаардлага


2.Ресепшний ажлын байранд тавигдах шаардлага


3.Үйлчлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

 

 

 


Нэг. Сонгон шалгаруулалтанд орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий  этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

Хоёр: Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 203 тоотод 2013 оны 6 дугаар сарын 13-наас 7-р сарын 5-ны хооронд 9.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд Хүний нөөцийн хөгжил, сургалт хариуцсан мэргэжилтэн хүлээн авч үзнэ. Холбогдох утас: 89994296, 98107832, 91005526, 70128805

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.Үүнд:

- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)

- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь

- Монгол улсын иргэний цахим үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

-Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

- Ажил байдлын тодорхойлолт

-4*3 -ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Англи хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа /Жич: Англи хэлний үзүүлэлт зөвхөн Тогтолцооны судалгааны албаны ажлын байранд хамаатай болохыг анхаарна уу./

Англи хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноог харгалзан англи хэлний мэдлэгийг үнэлнэ.