Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 752 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 төрөлтөөр буюу 1.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 11 825 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хүүхдээр буюу 1.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 6021 буюу 50.9 хувь нь хүү, 5804 буюу 49.1 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 17.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 192 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.4-оор өссөн үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 230 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 1787 тохиолдол буюу 61.0 хувь нь эрэгтэй, 1144 буюу 39.0 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 21 төрлийн 6591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 589 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
2019-2020 оны хичээлийн жилийн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Бүртгүүлэхээсээ өмнө доорх мэдээллийг заавал уншина уу

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН (3 сараас – 1 жил) сургалтын элсэлтийн шалгалтад орох эмнэлгийн  мэргэжилтнүүдийг 2019.02.15-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2019.03.21-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.chd.mohs.mn цахим хаягаар бүртгэнэ.

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ (1-3 сар) сургалтад элсэгчдийн бүртгэлийг 2019 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоот өрөөнд бүртгэнэ.

ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ:

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд хандаж ШАЛГАЛТ гэсэн хэсэг рүү орно. Шалгалтын бүртгэл цэсийг дарж цонхны баруун дээд хэсэгт байрлах “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” гэсэн улаан бичгийг дарж бүртгэлийн хэсэгт холбогдоно.

Бүртгүүлэхдээ шалгалтын төрөл гэсэн цонхноос суралцах чиглэлийг доорх төрлөөс сонгоно.

          Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт (эмч)

          Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт (сувилагч) /лаборант, бага эмч, дүрс оношилгооны техникч, хөдөлгөөн засалч, МУАУ-ны сувилагч/

Сургалтад бүртгүүлэхэд анхаарах зүйлс:  

1. Мэдээллийг Монгол  хэл дээр Кирилл үсгээр бичнэ.

2. Элсэгчдийг дээр заасан хугацаанд бүртгэнэ. 

3. Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд оруулсан байна.

4. Оруулсан мэдээллээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчийг дарж бүртгэлээ дуусгана.

5. Хэрэв та бүртгэлээ зөв хийсэн бол Таны бүртгэл амжилттай болсныг илтгэх “Таны бүртгэл амжилттай боллоо. Баяр хүргэе” гэсэн цонх шинээр гарч ирнэ.

6. Элсэгч нь  бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг хариуцах бөгөөд  худал мэдээлэл оруулсан тохиолдолд элсүүлэхгүй.

7. Элсэлтийн шалгалтын босго оноо 70 байх ба онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэшлийн чиглэлийн хяналтын тоонд багтаан хамгийн өндөр оноо авсан эмнэлгийн мэргэжилтнийг элсүүлнэ.

Шалгалтын хуваарь:

Төрөлжсөн мэргэшлийн шалгалтын хуваарийг 2019 оны 3 дугаар сарын 22 – ны өдөр www.hdc.gov.mn цахим хаягийн ШАЛГАЛТ цэсээр дамжин шалгалтын хуваарь сонголтоор орж танилцана. Шалгалтыг 2019 оны 3-р сарын 25, 26-ны өдөр зохион байгуулна. Элсэгчид хуваарилагдсан танхимд тогтсон цагт хүрэлцэн ирсэн байна.

Шалгалтад бэлтгэх:

Элсэлтийн шалгалтад бэлтгэх жишиг сорилыг www.hdc.gov.mn  цахим хуудасны жишиг сорил хэсэгт байршуулна. Шалгалтын сорилын агуулга 100 хувь тухайн мэргэжлийн чиглэлээр байна. 

Элсэлтийн шалгалт:

Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬ бэлдэж ирнэ үү!

  • Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
  • Сургууль төгссөн диплом /Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт/
  • Шалгалтын төлбөр төлсөн баримт 

      1. Шалгалтын төлбөр              10,000 төгрөг

      2. Хүлээн авах банк                 Төрийн сан

      3. Хүлээн авах байгууллага    Эрүүл мэндийн хөгжлийн төв

     4. Зориулалт                             Шалгалтын төлбөр /Овог,

нэр, регистрийн дугаар/

     5. Дансны дугаар                     100900020020

Шалгалтын дүнг шалгалтын  www.hdc.gov.mn цахим хуудсанд байршуулна.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД

ДООРХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ: 

Төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэгчийн бүрдүүлэх материал:

1.  Суралцахыг хүссэн өргөдөл

2.  Иргэний үнэмлэхийн хуулбар

3.  Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль

     коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/

4.  Үндсэн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар баталгаажуулна/ үндсэн

     мэргэжлээрээ нэг буюу түүнээс дээш жил ажилласан байх.  

     (сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд хамаарахгүй)

5.  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ

     /нотариатаар баталгаажуулна/

6.  Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг.

     /нотариатаар баталгаажуулна/

7.  Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%

      /загварыг эндээс татаж авна уу/

Мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэгчийн бүрдүүлэх материал:

1.  Суралцахыг хүссэн өргөдөл

2.  Иргэний үнэмлэхийн хуулбар

3.  Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль

     коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/

4.  Үндсэн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар/ (сувилагч,

     тусгай мэргэжилтнүүдэд хамаарахгүй)

5.  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ

     /нотариатаар баталгаажуулна/

6.  Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг. /нотариатаар

     баталгаажуулна/

7. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%

     /загварыг эндээс татаж авна уу/

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

Утас: 9313-1767

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019-2020 оны хичээлийн жилд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ТӨРӨЛЖСӨН мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

Төрөлжсөн мэргэшлийн чиглэл

Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/мэргэшил

Нэг. Анатомийн эмгэг судлал

1.

Эсийн эмгэг судлал

 

-Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Хоёр. Гэмтэл согог судлал

2.

Түлэнхий, хөлдөлт судлал

 

-Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Нөхөн сэргээх мэс заслаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Нүүр амны мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн шүдний их эмч

3.

Нурууны мэс засал судлал

-Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

4.

Гар сарвууны нөхөн сэргээх бичил мэс засал судлал

-Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

 

5.

Доод мөчний нөхөн сэргээх бичил мэс засал судлал

-Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

 

6.

Үе бүтээх, солих мэс засал судлал

-Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

 

7.

Хүүхдийн гэмтэл согог судлал

- Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Хүүхдийн мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Гурав. Дотрын анагаах судлал

8.

Бөөр судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

9.

Дотоод шүүрэл судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

10.

Зүрх судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

11. 

Мэргэжлийн шалтгаант өвчин судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Арьс судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Дүрс оношилгоо судлал

-Ерөнхий мэргэшил судлал

-Мэдрэл судлал

-Мэдээгүйжүүлэг судлал

-Мэс засал судлал

-Нүд судлал

-Өрх судлал

-Сүрьеэ судлал

-Сэтгэц судлал

-Хавдар судлал

-Халдварт өвчин судлал

-Чих, хамар, хоолой судлал

-Эрчимт эмчилгээ судлал

-Эх барих, эмэгтэйчүүд судлал

-Яаралтай тусламж судлал

12.

Настан судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Ерөнхий мэргэшил судлал

-Мэдрэл судлал

-Өрхийн анагаах ухаан судлал

-Сэргээн засал судлал

-Сэтгэц судлал

13.

Ревматологи

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

14.

Уушиг судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

15.

Хоол боловсруулах тогтолцоо судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

16.

Хөнгөвчлөх эмчилгээ судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Арьс судлал

-Гэмтэл согог судлал

-Ерөнхий мэргэшил судлал

-Мэдрэл судлал

-Мэдээгүйжүүлэг судлал

-Мэс засал судлал

-Нүд судлал

-Өрхийн анагаах ухаан

-Сүрьеэ судлал

-Сэтгэц судлал

-Хавдар судлал

-Халдварт өвчин судлал

-Хүүхэд судлал

-Чих хамар хоолой судлал

-Эрчимт эмчилгээ судлал

-Эх барих, эмэгтэйчүүд судлал

-Яаралтай тусламж судлал

17.

Цус судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

18.

Эмнэл зүйн хоол эмчилгээ судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

19.

 

 

 

 

 

 

Эмнэл зүйн хордлого судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Арьс судлал

-Гэмтэл согог судлал

-Ерөнхий мэргэшил судлал

-Мэдрэл судлал

-Мэдээгүйжүүлэг судлал

-Мэс засал судлал

-Нүд судлал

-Өрхийн анагаах ухаан

-Сүрьеэ судлал

-Сэтгэц судлал

-Хавдар судлал

-Халдварт өвчин судлал

-Хүүхэд судлал

-Чих, хамар, хоолой судлал

-Эмнэл зүйн эмгэг судлал

-Эрчимт эмчилгээ судлал

-Эх барих, эмэгтэйчүүд судлал

-Яаралтай тусламж судлал

20.

Эмнэлзүйн эм судлал

-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Арьс судлал

-Гэмтэл согог судлал

-Ерөнхий мэргэшил судлал

-Мэдрэл судлал

-Мэдээгүйжүүлэг судлал

-Мэс засал судлал

-Нүд судлал

-Өрхийн анагаах ухаан

-Сүрьеэ судлал

-Сэтгэц судлал

-Хавдар судлал

-Халдварт өвчин судлал

-Хүүхэд судлал

-Чих, хамар, хоолой судлал

-Эрчимт эмчилгээ судлал

-Эх барих, эмэгтэйчүүд судлал

-Яаралтай тусламж судлал

Дөрөв. Дүрс оношилгоо судлал

21.

Ангиограф судсан дотуурхи эмчилгээ, оношилгоо судлал

-Дүрс оношилгоо судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Зүрх судлал

-Яаралтай тусламж судлал

22.

Компьютер томограф соронзон давтамжит дүрс оношилгоо судлал

-Дүрс оношилгоо судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

23.

Хүүхдийн дүрс оношилгоо судлал

-Дүрс оношилгоо судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Тав. Мэдрэл судлал

24.

Хүүхдийн мэдрэл судлал

-Мэдрэл судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Зургаа. Мэдээгүйжүүлэг судлал

25.

Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал

-Мэдээгүйжүүлэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Долоо. Мэс засал судлал

26.

Бөөрний мэс засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

27.

Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

28.

Зүрх, судасны мэс засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

29.

Мэдрэлийн мэс  засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

30.

Хүүхдийн мэс засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

31.

Хэвлийн мэс засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

32.

Цээжний мэс засал судлал

-Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

33.

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд мэс засал судлал

-Бөөрний мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Найм. Нүд судлал

34.

Хүүхдийн нүд судлал

-Нүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Ес. Сэтгэц судлал

35.

Донтолт судлал

-Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

36.

Сэтгэл засал судлал

-Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Арав. Хавдар судлал

37.

Хавдрын хими эмчилгээ судлал

-Хавдар судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

38.

Хавдрын туяа эмчилгээ судлал

-Хавдар судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Арван нэг. Халдварт өвчин судлал

39.

Бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдлын вирус/дархлалын олдмол хомсдол судлал

-Халдварт өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Арьс судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

 

Арван хоёр. Хүүхэд судлал

40.

Нярай, перинаталь судлал

-Хүүхдэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

41.

Хүүхдийн бөөр судлал

-Хүүхдэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

42.

Хүүхдийн мэдрэл судлал

-Хүүхдэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Хүүхдийн мэдрэл судлал

43.

Хүүхдийн уушиг судлал

-Хүүхдэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

44.

Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлал

-Хүүхдэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

45.

Хүүхдийн цус, хавдар судлал

-Хүүхдэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Арван гурав. Чих, хамар, хоолой судлал

46.

Хүүхдийн чих, хамар, хоолой судлал

-Чих, хамар, хоолой судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Арван дөрөв. Эмнэл зүйн эмгэг судлал

47.

Эмнэл зүйн бичил амь судлал

 

 

-Эмнэл зүйн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Зоонозын өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

48.

Эмнэл зүйн дархлаа, харшил судлал

 

 

 

 

-Эмнэл зүйн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Арьс судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Дотор судлал

-Нүд судлал

-Хүүхэд судлал

-Чих, хамар, хоолой судлал

49.

Эмнэл зүйн цус сэлбэлт судлал

 

 

-Эмнэл зүйн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Бусад чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Арван тав. Эрчимт  эмчилгээ судлал

50.

Хүүхдийн эрчимт эмчилгээ судлал

-Эрчимт эмчилгээ судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Хүүхэд судлал

Арван зургаа. Эх барих, эмэгтэйчүүд судлал

51.

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал

-Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

52.

Эмэгтэйчүүдийн хавдар судлал

-Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Арван долоо. Яаралтай тусламж судлал

53.

Хүүхдийн яаралтай тусламж судлал

-Яаралтай тусламж судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

-Хүүхэд судлал

Арван найм. Анагаах ухааны оношилгоо ба эмчилгээний технологи

54.

Анагаахын бичил амь судлал

-Био-анагаахын мэргэжилтэн

55.

Анагаахын дархлаа, харшил судлал

-Био-анагаахын мэргэжилтэн

56.

Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи

-Био-анагаахын мэргэжилтэн

57.

Эс судлал

-Био-анагаахын мэргэжилтэн

Арван ес. Эм зүй

58.

Эмнэл зүйн эм зүй

-Эм зүйч

Хорь. Монголын уламжлалт анагаах ухаан судлал

59.

Монголын уламжлалт анагаах ухааны дотор судлал

- Монголын уламжлалт анагаах ухаан судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

60.

Монголын уламжлалт анагаах ухааны засал судлал

- Монголын уламжлалт анагаах ухаан судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

Хорин нэг. Нийгмийн эрүүл мэнд судлал

61.

Биостатистик, тархвар зүй

 

 

 

 

-Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэнд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэнд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй бусад мэргэжилтэн

-Зоонозын өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

62.

Орчны эрүүл мэнд судлал

-Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэнд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэнд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй бусад мэргэжилтэн

63.

Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт

 

 

-Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэнд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэнд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй бусад мэргэжилтэн

 

СУВИЛАХУЙ, ДҮРС ОНОШИЛГОО БА ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНОЛОГИ, ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, СЭРГЭЭН  ЗАСЛЫН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ 

Суралцах мэргэжлийн чиглэл 

Төрөлжсөн мэргэшлээр элсэн  суралцах боломжтой мэргэжил

Нэг. Сувилахуй зүйч

1.

Арьсны сувилахуй

Дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч

2.

Гэмтэл согогийн сувилахуй 

3.

Дархлаажуулалтын сувилахуй

4.

Мэдрэлийн сувилахуй

5.

Мэдээгүйжүүлгийн сувилахуй

6.

Мэс заслын сувилахуй

7.

Нүдний сувилахуй

8.

Нүүр амны сувилахуй

9.

Нярайн сувилахуй

10.   

Өрхийн сувилахуй

11.   

Сэргээн засахын сувилахуй

12.   

Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй

13.   

Халдварт өвчний сувилахуй

14.   

Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй

15.   

Хүүхдийн сувилахуй судлал

16.   

Цус, хавдрын сувилахуй судлал

17.   

Чих, хамар, хоолойн сувилахуй 

18.   

Эрчимт эмчилгээний сувилахуй судлал

19.   

Яаралтай тусламжийн сувилахуй

Хоёр. Монголын уламжлалт анагаах ухаан

20.   

Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй

МУАУ-ны сувилагч

Гурав. Лабораторийн технологи

21.   

Бичил амь судлалын техникчийн сургалт

Лабораторийн техникч/лаборант

22.   

Клиник биохими судлалын техникчийн сургалт

23.   

Дархлаа судлалын техникийн сургалт

24.   

Серологи судлалын техникчийн сургалт

25.   

Эд судлалын техникчийн сургалт

Дөрөв. Дүрс оношилгоо ба эмчилгээний тоног төхөөрөмжийн технологи, засвар үйлчилгээ мэргэжлээр төгсөгчийн суралцах чиглэл 

26.   

Ангиографын техникчийн сургалт

Дүрс оношилгооны техникч

27.   

Гемодиализын техникчийн сургалт

28.   

Компьютер томограф/рентген  туяаны техникчийн сургалт

29.   

Соронзон давтамжит дүрс оношилгооны техникчийн сургалт

Тав. Сэргээн засал судлал

30.   

Амьсгал, зүрх  судасны хөдөлгөөн засал судлал

Хөдөлгөөн засалч

31.   

Мэдрэлийн хөдөлгөөн засал судлал

Зургаа. Бусад

32.   

Ариутгагчийн сургалт

Сувилагч, бага эмч,

33.   

Эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн ажилтны сургалт

Сувилагч, бага эмч, эх баригч, уламжлалтын сувилагч

 

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ИХ ЭМЧ, ЭМЗҮЙЧ НАРЫН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦУУЛАХ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ 

Сургалцах мэргэжлийн чиглэл

Тухайн чиглэлээр сурах хугацаа

1. 

Гемодиалез судлал

4 сар

2.

Эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо судлал

3 сар

3.

Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал

3 сар

4.

Эмэгтэйчүүдийн мэс засал судлал

3 сар

5.

Эх барих, эмэгтэйчүүд судлал

3 сар

6.

Эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ судлал

3 сар

7.

Эх барих, эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг судлал

3 сар

8.

Зүрхний хэт авиа оношилгоо судлал

3 сар

9.

Зүү эмчилгээ судлал

3 сар

10.   

Хэвлийн хөндийн хэт авиа оношилгоо судлал

3 сар

11.   

Эм зүйн удирдлага, зохион байгуулалт

4 сар

12.   

Хүүхэд судлал

3 сар

13.   

Хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ судлал

3 сар

14.   

Хүүхдийн амь тэнссэн үеийн яаралтай тусламж, нярай, эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлэг судлал

3 сар

15.   

Нярай судлал

3 сар

16.   

Хөх, улаан хоолойн хавдрын мэс засал судлал

5 сар

17.   

Ходоод нарийн гэдэсний хавдрын мэс засал судлал

5 сар

18.   

Элэг цөс, нойр булчирхайн хавдрын мэс засал судлал

5 сар

19.   

Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ

5 сар

20.   

Дурангийн онош зүй

3, 6 сар

21.   

Хэвлийн хөндийн дурангийн мэс засал судлал

3 сар

22.   

Чих, хамар хоолойн мэс засал судлал

6 сар

23.   

Сонсгол судлал

3 сар

24.   

Нүдний мэс засал судлал

3 сар

25.   

Тархины судасны доплерографи судлал

5 сар

26.   

Тархины цахилгаан бичлэг

6 сар

27.   

Мэдээгүйжүүлэг судлал

3 сар

28.   

Эрчимт эмчилгээ судлал

3 сар

29.   

Яаралтай тусламж судлал

5 сар

30.   

Халдварт өвчин судлал

3 сар

31.   

Сүрьеэ судлал

3 сар

32.   

Нийгмийн эрүүл мэнд судлал

1 сар

33.   

Нүүр амны мэс засал

3 сар

 

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦУУЛАХ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ 

 

Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх  сургалтын чиглэл

Тухайн чиглэлээр сурах хугацаа

1.

Гемодиализ сувилахуй

3 сар

2.

Настны сувилахуй

3 сар

3.

Оношилгооны дурангийн сувилахуй

3 сар

4.

Цус цусан бүтээгдэхүүний технологич

3 сар

5.

Хүний бага эмчийн сургалт

1 сар

6.

Дархлаажуулалтын сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

7.

Донтох эмгэгийн сувилахуй

1 сар

8.

Мэдээгүйжүүлгийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

9.

Мэс заслын сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

10.   

Нүдний сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

11.   

Нүүр амны сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

12.   

Нярайн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

13.   

Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

14.   

Хүүхдийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

15.   

Яаралтай тусламжийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

16.   

Эрчимт эмчилгээний сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

17.   

Клиник биохими судлалын техникчийн сургалт

1 сар

18.   

Бичил амь судлалын техникчийн сургалт

1 сар

19.   

Серологи судлалын техникчийн сургалт

1 сар

20.   

Бүртгэл мэдээллийн ажилтаны мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар