Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ДЭВШҮҮЛСЭН “1:2” ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА.

“МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТ”

(3 ХОНОГИЙН)

Бүртгэл эхлэх: 2019.01.09 – 01.14-ны өдөр,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 102 тоот, мэргэжилтэн С.Лхагвадорж, 7011-0893, 9903-0484,  101 тоот Д.Баярхүү 9313-1767

                        Сувилахуйн сургуулийн багш Д.Нямаа, 9971-7965

Сургалт эхлэх хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 15, 09:00 цагт

Сургалт зохион байгуулах газар: Сувилахуйн сургууль, 309 тоот өрөө (Улсын гуравдугаар төв эмнэлэгийн ард)

Элсэгчдэд тавигдах шаардлага:

-       Сувилагч мэргэжлээр төгссөн

-       Сүүлийн 1-3 жил хүндэтгэх шалтгаанаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй СУВИЛАГЧ

Бүрдүүлэх материал:

-       Иргэний үнэмлэх

-       Дипломын хуулбар

  

“СУВИЛАХУЙН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ БАТАТГАХ” (14 ХОНОГИЙН)

Бүртгэл эхлэх: 2019.01.09 – 01.17-ны өдөр,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 102 тоот, мэргэжилтэн С.Лхагвадорж, 7011-0893, 9903-0484,  101 тоот Д.Баярхүү 9313-1767

                        Сувилахуйн сургуулийн багш Г.Ганхуяг, 9983 8788

Сургалт эхлэх хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 18, 09:00 цагт

Сургалт зохион байгуулах газар: Сувилахуйн сургууль, 309 тоот өрөө (Улсын гуравдугаар төв эмнэлэгийн ард)

Элсэгчдэд тавигдах шаардлага:

-       Сувилагч мэргэжлээр төгссөн

-       5 жилээс дээш хүндэтгэх шалтгаанаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй СУВИЛАГЧ

Бүрдүүлэх материал:

-       Иргэний үнэмлэх

-       Дипломын хуулбар

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА