Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.
2018-12-05-ны өдрийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цаасан шалгалтын дүн /Сэлэнгэ/
Шифр  Регистрийн дугаар Шалгалт өгсөн чиглэл Оноо Үр дүн  Огноо
1 9008 МЮ91081709 Бага эмч 41 Тэнцээгүй 12/5/2018
2 9001 ИГ92012902 Ерөнхий эмч 51 Тэнцээгүй 12/5/2018
3 9003 УХ56121001 Ерөнхий эмч 51 Тэнцээгүй 12/5/2018
4 9004 ОЖ62011504 Ерөнхий эмч 66 Тэнцээгүй 12/5/2018
5 9002 МБ86051504 Сувилагч 54 Тэнцээгүй 12/5/2018
6 9007 АГ85100406 Сувилагч 70 Тэнцсэн 12/5/2018
7 9005 МЮ89031776 Сувилагч 46 Тэнцээгүй 12/5/2018
8 9006 ИЮ83082403 Эм зүйч 73 Тэнцсэн 12/5/2018