Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.
2018-12-10-ны өдрийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дүн
Шифр  Регистрийн дугаар Шалгалт өгсөн чиглэл Оноо Үр дүн  Огноо
1 5503 ТЗ89031898 Ерөнхий мэргэжлийн их эмч 41 Тэнцээгүй 12/10/2018
2 6906 РЖ80030301 Ерөнхий мэргэжлийн их эмч 58 Тэнцээгүй 12/10/2018
3 6909 ОЮ89051050 Ерөнхий мэргэжлийн их эмч 48 Тэнцээгүй 12/10/2018
4 6908 ХА86061662 Ерөнхий мэргэжлийн их эмч 49 Тэнцээгүй 12/10/2018
5 3006 ШГ86021471 Нүүр ам судлалын их эмч 48 Тэнцээгүй 12/10/2018
6 3004 ТИ90022101 Нүүр ам судлалын их эмч 61 Тэнцээгүй 12/10/2018
7 5349 НН96090102 Сувилагч 48 Тэнцээгүй 12/10/2018
8 5348 ЖЬ86022301 Сувилагч 53 Тэнцээгүй 12/10/2018
9 5346 УВ89080127 Сувилагч 51 Тэнцээгүй 12/10/2018
10 5345 ГМ85012408 Сувилагч 74 Тэнцсэн 12/10/2018
11 5347 ФБ96060164 Сувилагч 44 Тэнцээгүй 12/10/2018
12 3331 НА87042174 УАУ Их эмч 37 Тэнцээгүй 12/10/2018
13 4701 ЙЛ91060816 Уламжлалт эмчилгээний бага эмч 42 Тэнцээгүй 12/10/2018