Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хэрэгжилтийг хангаж байна.

Эрүүл мэндийн яам 10 дугаар сарын 13-нд “1:2” зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү зорилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ажиллах сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхэд чиглэгдэж байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” болон  “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтуудыг хамтран зохион байгуулж байгаа. Уг сургалт одоогоор 3 удаа зохиогдоод байна.

Нэгдүгээр сургалт:

“1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” нэгдүгээр сургалтыг 10 дугаар сарын 19- 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж 35 сувилагч,  “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 11 дүгээр сарын 28-30-ны өдөр зохион байгуулж  42 сувилагч,  нийт 77 сувилагч хамрагдсан.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад нийт 77 сувилагч хамрагдаж шалгалтын амжилт 100%.

Хоёрдугаар сургалт:

 “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” хоёрдугаар сургалтыг 11 сарын 12-14 ны өдөр зохион байгуулж 29 сувилагч суралцаж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орсон бол “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” хоёрдугаар сургалтыг 11 сарын 13-11 сарын 27-ны зохион байгуулж 32 сувилагч  суралцаж төгссөн.

“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн 29 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орсноос 27 сувилагч тэнцэж шалгалтын амжилт 93,1% байлаа.

“Сувилагчийн мэдлэг, ур чадварыг бататгах” сургалтад хамрагдсан 32 мэргэжилтний 29 нь зөвшөөрлийн шалгалтад тэнцэж шалгалтын амжилт 90,6% байна.

Гуравдугаар сургалт:

“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад нийт 20 сувилагч орж шалгалтын амжилт 100% байна.

ЭМЯ-наас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтад 67, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” –д 91 нийт 158 сувилагч мэргэжилтэн суралцаж төгслөө.

Дээрх сувилагчдын 60 хувь буюу 95 сувилагч ажлын байраар хангагдсан байна.

“Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” гуравдугаар сургалтыг 2018 оны 12 сарын 3-17, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 12 дугаар сарын 12, 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Бид дээрх сургалтад суралцсан сувилагч нарыг 100% ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.