Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
Сул ажлын байрны зар

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.  

 МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧ

Ажлын байранд тавигдах шаардлага:

 Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн

  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн мэргэшил эзэмшсэн
  • Эмнэлзүйн практикт 3-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

 

Материал хүлээн авах хугацаа:

  • 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Байршил:

  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө,

Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба

Холбоо барих утас:

  • 70150205, 70150308