Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 51 360 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3112 төрөлтөөр буюу 6.5 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 677 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3113 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 603 буюу 51.5 хувь нь хүү, 25 074 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 2.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 691 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 28 243 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 88.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2937 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 13.1-оор буурсан байна.
Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт явагдаж байна.

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт явагдаж байна.

Энэ жилийн Үндсэн мэргэшлийн сургалт эхлэх гэж байна.

Сургалтыг зохион байгуулдаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  журамд заагдсан шаардлагыг хангасан, суралцахыг хүссэн эмч нарыг 8 сарын 06-наас 9 сарын 19-ныг дуустал цахимаар бүртгэсэн.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хувьд 2018-2019 оны  хичээлийн жилд  хувийн болон байгууллагын зардлаар  27 мэргэшлийн чиглэлээр 180 гаруй суралцагчийг элсүүлнэ. Харин энэ жилийн хувьд Нүүр амны мэс засал судлал, Нүүр амны согог засал судлал, Хүүхэд судлалаар хувийн болон байгууллагын зардлаар элсэлт авахгүй юм байна.

Харин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль  нийт  29 мэргэшлийн чиглэлээр хувийн болон байгууллагын зардлаар 430 гаруй эмнэлгийн мэргэжилтэн элсүүлнэ. 

Түүнчлэн аймаг, орон нутгийн захиалгаар тухайн орон нутагтаа ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг төгссөнийхөө дараа буцаж очин 5-аас доошгүй жил ажиллах гэрээтэйгээр улсын төсвийн санхүүжилтээр  элсүүлдэг бөгөөд энэ жил улсын төсвөөр суралцах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрд нь аймаг орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагад албан бичгээр хүргүүлж байгаа тул хэрэгцээт мэдээллээ байгууллагынхаа удирдлагаас авах боломжтой юм.

Ерөнхий мэргэжлийн их эмчийн   2280; Уламжлалт, анагаах ухаан судлал, Нүүр ам судлалын чиглэлийн 800,  нийт 3080 сорилыг төвийн  www.hdc.gov.mn цахим хуудасны ЖИШИГ СОРИЛ буланд  байршуулсан байна.

Элсэлтийн шалгалтыг 09 дүгээр сарын 22-ны өдөр  Ач АУИС, Этүгэн АУИС, ЭМХТ-ийн 2-р байранд зохион байгуулна. 

Тухайн өдөр нь  “Автомашингүй өдөр”  бөгөөд зарим төв зам 07:00-19:00 хүртэл хаагдах тул шалгалтандаа ирэх цагаа зөв тооцоолон хоцрохгүй байхыг зөвлөж байна.

Жишиг сорилыг эндээс:  http://hdc.gov.mn/content.php?id=1644&cid=1644

ЭМХТөвд ҮНДСЭН мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

 

Нэг. Анагаах ухаан


  1. Анатомын эмгэг судлал
  2. Арьс судлал
  3. Гэмтэл согог судлал
  4. Дотрын анагаах судлал
  5. Дүрс оношлогоо судлал
  6. Ерөнхий мэргэшил судлал
  7. Зоонозын өвчин судлал
  8. Мэдрэл судлал
  9. Мэдээгүйжүүлэг судлал
  10. Мэс засал судлал
  11. Нүд судлал
  12. Өрхийн анагаах судлал
  13. Сүрьеэ судлал
  14. Сэтгэц судлал
  15. Хавдар судлал
  16. Халдварт өвчин судлал
  17. Чих хамар хоолой судлал
  18. Эмнэл зүйн эмгэг судлал
  19. Эрчимт эмчилгээ судлал
  20. Эх барих эмэгтэйчүүд судлал
  21. Яаралтай тусламж судлал
  22. Сэргээн засал судлал

Хоер. Уламжлалт анагаах ухаан

23. Зүү эмчилгээ судлал

24.  Монголын уламжлалт анагаах ухаан судлал

АШУҮИС-ийн ҮНДСЭН мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

 

Нэг. Нүүр ам судлал


  1. Нүүр амны мэс засал судлал
  2. Нүүр амны согог засал  судлал
  3. Нүүр амны гажиг судлал
  4. Хүүхдийн нүүр ам судлал
  5. Шүдний ерөнхий эмчилгээ судлал

Хоёр. Анагаах ухаан

6. Анатомын эмгэг судлал

7. Арьс судлал

8. Гэмтэл согог судлал

9. Дотрын анагаах судлал

10.  Дүрс оношлогоо судлал

11.  Ерөнхий мэргэшил судлал

12.  Мэдрэл судлал

13.  Мэдээгүйжүүлэг судлал

14.  Мэс засал судлал

15.  Нүд судлал

16.  Өрхийн анагаах судлал

17.  Сүрьеэ судлал

18.  Сэтгэц судлал

19.  Хавдар судлал

20.  Халдварт өвчин судлал

21.  Хүүхэд судлал

22.  Чих хамар хоолой судлал

23.  Эмнэл зүйн эмгэг судлал

24.  Эрчимт эмчилгээ судлал

25.  Эх барих эмэгтэйчүүд судлал

26.  Яаралтай тусламж судлал

27.  Сэргээн засал судлал

Гурав. Уламжлалт анагаах ухаан

28.  Зүү эмчилгээ судлал

29.  Монголын уламжлалт анагаах ухаан судлал