Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
Энэ жилийн зөвшөөрлийн шалгалтын дүнг автоматаар гарган, цахимаар шууд мэдээллээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 - 2018 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг 9 чиглэлээр нийт 3,092  оюутан суралцан төгсөж байна.

 

 Эдгээр төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу лицензийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв хэд хэдэн шинэ дэвшилтэт онцлогтойгоор, шалгалтын комиссын бүрэлдэхүүнд  ЭМЯ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүд, нийгэмлэг холбоод, анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын сургалтын алба, ЭМХТ гэсэн тал бүрийн төлөөллийг оролцуулан  амжилттай зохион байгуулсан  байна.

Энэ жилийн тухайд  шалгалтын сорилын сан болох  8,707 сорилыг ЭМХТ-ийн сайт дээр байршуулснаас  гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулсан тул шалгалтанд алдаатай,  буруу сорил ашиглагдаагүй байна.   Ингэснээр өмнөх жилүүдэд оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халжээ.

   
   

"ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙ"

ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэг энэ удаагийн шалгалтын талаар ”Энэ жилийн хувьд шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудын сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, дүн нь шууд автоматаар ЭМХТ-ийн сайт дээр байршсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүйгээр зохион байгуулсан гэж үзэж байна”  хэмээн онцоллоо. 
 

   
   
  • Ийнхүү шалгалтын дүнг гаргах үйл ажиллагааг оролцогч бүх талуудыг байлцуулан Realtime технологийг ашиглан автоматаар гарган, тэр дороо дүн сайт дээр байршихаар зохион байгуулсан нь энэ жилийн шалгалтын гол онцлог, дэвшил  болсон төдийгүй дээрх бүх үйл ажиллагаануудын үр дүнд шалгалт ил тод болж  стандартын дагуу явагдлаа хэмээн  шалгуулагчид сэтгэл ханамжтай байна.

Түүнчлэн шалгалтанд тэнцсэн төгсөгчдөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гартал сайт дээр тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүллээ.

https://ikon.mn/n/1bi3