Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, албан хаагчдаа чадавхижуулах чиглэлээр уулзалт зохион байгу

Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,  албан хаагчдаа чадавхижуулах  чиглэлээр уулзалт зохион байгуулав.

Эрүүл мэндийн хөгжлийн төв эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, тэдний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үйл ажиллагааны зохион байгуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт, эм, эмнэлгийн хэрэгслийн экспорт, импортын лиценз, эрүүл мэндийн статистикийн мэдээ мэдээлэл, үзүүлэлтийг нэгтгэх зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа  хэрэгжүүлдэг байгууллагын хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэх, ажилтан албан хаагчдаа чадавхжуулах чиглэлээр байнга анхаарал хандуулан ажилладаг.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг, Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны дарга Р.Жаргалмаа, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Ш.Солонго нар  Японы ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга ноён Мацүхаши Томоюки, Эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөх Кэнтаро Морита нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар ноён Мацүхаши Томоюки Монгол Японы хамтын ажиллагаа үр дүнтэй идэвхитэй хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хоёр талын харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх зайн сургалтын тоног төхөөрөмжийн  асуудлаар хамтран ажиллах боломжийг судлан дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэгэн чухал чиг үүрэг болох  сургалт эрхлэгч байгууллага болон сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг Японы байгууллагуудтай холбох, нөөц бололцоог эрэлхийлж ажиллахаа мэдэгдлээ.