Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

Говь-Алтай аймгийн Тайшир, Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн сул ажлын байрны зар

Ажлын байрны нэр: Сувилагч

Тавигдах шаардлага:
• Бага эмч-сувилагч, сувилагч мэргэжилтэй
• “Сувилах” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
• Багаар ажиллах чадвартай
• Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Тавигдах тусгай шаардлага:
• Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журмыг сахин ажиллах
• Урлаг, спортын авъяастай бол бол давуу бат болно.

Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет маягт №01
• Дипломын хуулбар
• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
• Ажилд орохыг хүссэн өргөдөл

Хаяг: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төв
Холбогдох ажилтан: Эрүүл мэндийн төвийн дарга З.Ариунзаяа / 99382897/, Стантистикч бага эмч Н.Онон /99030288/

Материал хүлээн авах хугацаа: 2018.05.25-2018.06.2 –ны өдөр

Ажлын байрны нэр: Эх баригч бага эмч

Тавигдах шаардлага:
• Эх баригч бага эмч мэргэжилтэй
• “Эх барих” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
• Багаар ажиллах чадвартай
• Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Тавигдах тусгай шаардлага:
• Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журмыг сахин ажиллах
• Урлаг, спортын авъяастай бол бол давуу бат болно.

Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет маягт №01
• Дипломын хуулбар
• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
• Ажилд орохыг хүссэн өргөдөл

Хаяг: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эрүүл мэндийн төв Холбогдох ажилтан: Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярмаа / 99770391/

Материал хүлээн авах хугацаа: 2018.05.25-2018.06.2 –ны өдөр