Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
Сул ажлын байрны зар

Чанарын менежер


Ажлын байрны зорилго: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулах.

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • 2 ба 3-р шатлалын эмнэлэгт 3-аас дээш жил ажилласан
  • Эмнэлгийн чанарын албанд ажиллаж байсан бол давуу талтай
  • Бичиг баримт боловсруулах өндөр ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Сургалт, төсөл, хөтөлбөр төлөвлөх, зохион байгуулах, үнэлгээ хийх чадвартай
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг байх

 Хүүхдийн сувилагч


Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх 

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
  • Ажлын туршлагатай байх
  • Хүүхэд, нярайн тасагт ажиллаж байсан
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллаж чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Ээлжийн сувилагч


Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх 

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
  • Ажлын туршлагатай байх
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллаж чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Эм зүйч


Ажлын байрны зорилго: Эм, эмнэлгийн хэрэгслийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, нөөцийг үр ашигтай зохион байгуулах.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Эм зүйч мэргэжлээр төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Эмнэлгийн хэрэгслийн болон эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Хурдан, шаламгай
  • Харилцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай

Эм найруулагч


Ажлын байрны зорилго: Нийтийн үйлчилгээтэй эмийн сагийн бүхий л үйл ажиллагаанд оролцох, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Хурдан, шаламгай
  • Харилцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай

 Уламжлалт анагаах ухааны сувилагч


Ажлын байрны зорилго: Уламжлалт анагаах ухааны эмчийн зааварчилгааны дагуу уламжлалт анагаах ухааны гардан үйлдлүүдийг гүйцэтгэх /Бүх биеийн бариа, хэсэгчилсэн бариа, бумба тавих гэх мэт/ оношийн дагуу хийх.

Тавигдах шаардлага:

  • Уламжлалт анагаах ухааны сувилагчийн мэргэжлээр Анагаах ухааны боловсрол олгодог сургуулийг мэргэжлээр төгссөн эсвэл сургалтанд хамрагдсан мэргэжлийн дипломтой байх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Физик эмчилгээний аппаратууд дээр ажиллах чадвартай байх 

 Дурангийн сувилагч


Ажлын байрны зорилго: Батлагдсан дүрэм журам, стандартын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн мэргэжил эзэмшсэн
  • Сувилахуйн лицензтэй
  • Дурангийн курст суралцсан, мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу талтай
  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний курст суралцсан бол давуу талтай
  • Ажлын тодорхой туршлагатай байх

 

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ

Захиргаа, хүний нөөцийн алба

8000-0202

hr@intermed.mn

www.intermed.mn