Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.
Сул ажлын байрны зар

 Улсын гуравдугаар төв эмнэлэгт доорхи мэргэжлийн чиглэлээр ажилд сонгон шалгаруулж авна.

Нээлттэй ажлын байр

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хугацаа

1

Ээлжийн сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалавр зэрэгтэй
  • Голч дүн 2,8-с дээш байх
  • Сувилах эрхийн 5 жилийн хугацаатай зөвшөөрлийн гэрчилгээтэй,  хугацаа хүчин төгөлдөр байх
  • Мэс заслын болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуйн нарийн мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно.
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй

/хугацаа харгалзахгүй байнга бүртгэнэ/

2

Чанарын менежер

  • Анагаах ухааны боловсрол олгох, дээд сургуулийг бакалав рзэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан.
  • Чанарын удирдлагын сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
  • Мэдрэл судлалын эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.

2018.05.10

3

Лабораторийн техникч

  • Анагаах ухааны боловсрол олгохих, дээд сургуулийг лабораторийн техникч мэргэжлээр төгссөн.
  • Англи хэлний зохи хмэдлэгтэй.
  • Мэргэжлээрэ эажилласан туршлага шаардахгүй
  • Ээлжийн хуваариар ажиллах бөгөөд ажлын ачаалал даах чадвартай.

2018.05.10

 

 Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянголдүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн алба, 1 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

Факс: 7000-7886

Анкет хүлээн авах хугацаа: 2018/04/18-05/18 дуустал

 Захиргаа, хүний нөөцийн алба